8o
Улаанбаатар хот
mobile menu

Өдрийн эрч хүчийг өгөх йогийн 6 дасгал

2018-06-23 12:55:00

Өглөө эрт босож чадахгүй их унтдаг хүмүүс зүрхний шигдээс болох магадлал өндөртэй байдгыг судлаачид тогтоожээ. Тиймээс өглөө эртлэн босож , тэр өдрийн эрч хүчийг өгч, биеийг сэргээх йогийн дасгал хийх хэрэгтэй гэж  йогийн багш  "Sun & Moon Yoga" студийн захирал J. J. Gormley хэлсэн байна. Дасгалын эхлэхийн өмнө 1-2 минутын турш тайван, аажим аажмаар амьсгалах хэрэгтэй. 

1. Нуруу нугасны булчин 



Хөлөө завилан сууна /зурган үзүүлсэн  шиг суух эвгүй байвал нэг хөлөө жийж болно/ Зүүн гараа баруун өвдөг дээрээ тавиад бүсэлхий хэсгээр биеэ эргүүлэн нурууг сунгаж өгнө. Толгой эргэж буй зүгт харах бөгөөд хүзүүг мөн сунгана. Баруун талдаа мөн адил хийнэ. Хжуу тийш эргэхдээ амьсгаагаа гаргана , эхний байрлалд ирээд амьсгаа авна, баруун тийш хийхдээ амьсгаагаа гаргах маягаар хийнэ. 


Дээрх дасгалыг ийм хувилбараар хийж болно. Баруун гараа тохойгоор нь нугалан шалан дээр тавиад зүүн гараа толгойгоо давуулан ханаруу чиглүүлж, нурууг сунгана. Нөгөө талдаа мөн адил хийнэ. 

2. Муур



Дөрвөн хөллөөд нуруугаа тааз руу бөмбийлгөнө. Өөрөөр хэлбэл уурласан муур шиг нуруугаа босгох бөгөөд толгойгоо доош тонгойно. Дараа нь эсрэг үйлдэл буюу нуруугаа хотойлгож, толгойгоо өргөх бөгөөд энэ үед амьсгаагаа гаргана. Дасгалыг 3 удаа давтан хийнэ. 

3. Нохой



Дөрвөн хөллөсөн байрлалтай байх бөгөөд энэ үед хөлийн хуруунууд шалан дээр босоход бэлэн байдалтай байна. Дараа нь хөл болон гараа байрнаас нь хөдөлгөхгүйгээр өвдгөө тэгшилнэ. Энэ үед нуруу амрах таатай мэдрэмж төрнө. Эргээд эхний байрлалдаа орно. 

4. Цоройх 



Дөрвөн хөллөнө. Баруун хөлөө урагшлуулахын тулд хоёр гар хурууны өндөг дээр байрлалтай барина.Зурган дээр үзүүлсэн шиг баруун хөлийг гартай ижил түвшинд сунгах бөгөөд зүүн хөлийн өвдөг шалнаас хөндийрөхгүй. Хөл нуруунд сунгалт өгөхийн тулд урагшаа тэмүүлэх бөгөөд толгойгоо өргөж, нуруугаа шулуун байлгахыг хичээнэ. Хөл тус бүр хийнэ. 

5. Сунгалт



Хөлөө алцайн урагш харж зогсоно. Дараа нь зурган дээр үзүүлсэн шиг баруун хөл талруугаа биеэ эргүүлэн гараа шаланд хүргэхийг эрмэлзэх бөгөөд эхний байрлалд эргэн ирж зүүн талдаа мөн өдил хийнэ.Хоёр хөлөө өвдгөөр нь нугалахгүй байх ёстой. 

6. Гурвалжин байрлал 



Түрүүчийн дасгалтай адил байрлал авна. Зүүн хөлөө гадагш чиглэлтэй эргүүлэн зогсох бөгөөд зүүн хөлнийхөө шагайнд зүүн гараараа хүрэхийг эрмэлзэнэ. Баруун гар тааз руу чиглэлтэй зүүн гартай шулуун байх бөгөөд толгойгоо дээш эргүүлэн баруун гарын үзүүрийг харна. Нөгөө талдаа мөн адил давтан хийнэ. 

Дасгалаа хийж дуусаад хэсэг тайван сууж, аажуухан амьсгалах бөгөөд нүүрэндээ инээмсэглэл тодруул. Таны энэ өдрийн ажил амжилттай байх болтугай 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment