8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2018-06-27 11:14:47

 

ХОНЬ (3/21-4/19)
Өнөөдөр та эрч хүчтэй байна. Энэ өдөр та урагш алхан бусадтай ярилц. Гэхдээ бүгдийг туйлын болгоомжтой хий. Тайван удаан байснаар осол аваар гарч болох магадлалыг багасгана. Хэт яарах нь золгүй байдалд хүргэж болзошгүй. Арилжаа наймаа олз омогтой байна. Та аливааг сайн дүгнэж, дүр зургийг томоор харж чадна.
 
ҮХЭР (4/20-5/20)
Та баяр баясгалантай байна. Энэ үед мэргэжлийн асуудлуудаа шийдэх гэр бүлээ батлуулах зэрэгт сайн. Харин хүүхдүүдээс болж таны сэтгэлийг зовоосон асуудал гарч ирнэ. Хүүхдийнхээ хүмүүжилд бага настай гэлтгүй анхаарал тавьж бай. Харин хайртай хүн тань танд сайхан бэлэг бэлдсэн байна.
 
ХАМТАТГАХ (5/21-6/21)
Багаар ажиллах өдөр. Сурталчилгааны менежмент эсвэл манлайлах албан тушаал танд бусдаас онцгойроход хэрэгтэй итгэлийг өгнө. Албан тушаал ахих боломжийг бүү алд. Хамтран ажиллагсад чинь таны зааврыг дагахдаа дуртай байх болно. Өөртөө итгэлтэй бай. Зарим хүмүүс өнөөдөр найз нөхөд рүүгээ утсаар ярьж, тохитой өрөөнд өдрийг өнгөрүүлж, цай уунгаа зөвлөгөө авч өнжих бололтой.
 
МЭЛХИЙ (6/22-7/22)
Өөртөө итгэлтэй, өөрийгөө үнэлэх байдал нь таныг бусдыг хүндэтгэхэд нөлөөлнө. Ганц бие бол романтик адал явдлуудаар дүүрэн өдөртэй золгох болно. Бат бөх хайрын холбоо таныг улам залуужуулж таны амьдралын хэв маяг, анд нөхдийн харилцааг өөрчлөх болно. Үнэнч хайртай бай. Гэхдээ зааг хязгаар, өөрийгөө хүндэтгэх сэтгэлээ хадгалах хэрэгтэй болвол хатуу чанга бай.
 
АРСЛАН (7/23-8/22)
Энэ өдөр ажил хэргийн асуудал шийдэхэд ноцтой бэрхшээл үүсэх магадлалтай. Харин од эрхэс зогсохгүй байх эсвэл сонгосон замаасаа ухрахгүй байхыг зөвлөж байна. Эхэлсэн ажлаа дуусга. Хувийн амьдралдаа сэтгэл хангалуун байна.
 
ОХИН (8/23-9/22)
Гэр бүлийн харьцаа дордож болзошгүй. Илүү юманд санаагаа зовоох нь эрүүл мэндэд муугаар нөлөөлж болзошгүй. Хайртай хүндээ анхаарал тавиарай. Зөвхөн өөрийгөө бодож өөрийн хүч чадал боломж бололцоонд эрдэх хэрэггүй. Тэд чинь хязгаарлагдмал зүйл. Амьдралдаа дүн шинжилгээ хийж хэрүүл маргаан юунаас болж гарч ирснийг ол.
 
ЖИНЛҮҮР (9/23-10/22)
Сэтгэлийн хөдлөлөө барь. Хайр дурлал, бүтэлгүй санаа, хий хоосон бодол дараагийн хэдэн хоног үргэлжилж магадгүй. Романтик харилцаа нь сэтгэл хөдлөлд автуулна. Энэ харилцаа нь магадгүй удаан үргэлжлэхгүй ч байж болох юм. Иймээс өөртөө итгэлтэй болоход тань туслах гоо сайхан, үсний засалт, хувцаслалтандаа анхаар.
 
ХИЛЭНЦ (10/23-11/21)
Төлөвлөгөө гаргаж, өөртөө цаг ол. Чөлөөт цагаа зугаатай өнгөрүүлэх цаг үе. Байр орон сууцаа цэвэрлэж, ердийн байдалд нь оруулсны дараа хайртай хүмүүстэйгээ нам жим орчинд цагийг өнгөрүүл. Бусдаасаа зарлагаа хамт хуваалцах, хамтран юмаа хийхийг хүсэх нь зүйтэй өдөр. Од эрхэсээс илгээх энергийг дэмий битгий үрээрэй. Ирж буй хэдэн хоногийн турш олдсон боломжийг ашиглан өөрчлөлт хийж, амьдралынхаа янз бүрийн талбарыг цэгцэл.
 
НУМ (11/22-12/21)
Өнөөдөр хайр дурлал таны анхаарлын төвд байх бололтой. Гэвч, дур хүсэл бага байх хэдий ч та хайртдаа цаг зарцуулах хэрэгтэй. Харин хосоо олсон бол одоогийн харилцаа холбоогоо хадгалж үлдэхийн тулд нааштай алхам хийх хэрэгтэй. Эрүүл мэндийн асуудал, ажлын нөхцөл байдал болон бусадтай харилцах харилцаанд ямар нэгэн хүндрэл бэрхшээл гарахгүй. Буяны үйл ажиллагаанд оролцох нь бусдад таатай сэтгэгдэл төрүүлэх болно.
 
МАТАР (12/22-1/19)
Хатуу хэмжүүртэй жигтэй өдөр. Хэрэв биеийн хүч чинь бага зэрэг суларч байгаа бол өөрт чинь сайхан мэдрэмж төрөхгүй л болов уу. Хязгаарлах хүчин зүйлс, бэрхшээлээс болж хувийн болон мэргэжлийн хамтрагчтайгаа зөрчилдөнө. Олон нийттэй харьцах шаардлага гардаг хүмүүсийн хувьд таагүй өдөр байх магадлалтай. Хэрэглэгчдийн санал гомдлын талаар хурдан арга хэмжээ авах нь хорогдлыг бууруулна. Худалдаа болон гэрээгээр ажиллагсдад асуудал үүсч болох юм.
 
ХУМХ (1/20-2/18)
Өнөөдрийг та найз нөхдөөс болон өөрийн сонирхлоос төрөх олон сайхан санаануудаар дүүрэн угтах бөгөөд танд хийх зүйл их байж та бүгдийг нь хийж дуусгах болно. Хийж буй зүйл чинь яаж ч эргэсэн хамтран ажиллах гэсэн хүсэлтүүд таныг тойрон хүрээлэх болно. Та бусдын дэмжлэгээр амжилтанд хүрэх болно. Та бусдад тусалж мөн бусдын дэмжлэгийг авч байж зорилго руугаа алхах болно.
 
ЗАГАС (2/19-3/20)
Бие махбодь, сэтгэл санаа тавгүйтэж магадгүй. Гэхдээ таны сэтгэл татам байдал гайхамшгийг бүтээх шидтэй байна. Харамсалтай нь хайртай хүнтэйгээ зөрчилдөх нь харилцаагаа нэг мөсөн таслахад хүргэж болзошгүйг анхаар. Асуудалд хэт сэтгэлийн хөөрлөөр хандах хэрэггүй. Өөрийн амьдралаа тооцоолж урагшлах замыг сонгосон үед тань хөгжил дэвшил ирэх болно.
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment