-9o
Улаанбаатар хот
mobile menu

Шинэ харцага Н.Золбоод хүндэтгэл үзүүллээ

2018-07-19 14:10:00

Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав болон даргын зөвлөлийн гишүүд өнөөдөр /2018.07.19/ "Хүч" спорт хорооны дасгалжуулагч, ОУХМ Н.Золбоог хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Цагдаагийн "Хүч" спорт хорооны дасгалжуулагч, Баянхонгор аймгийн харьяат Н.Золбоо Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд зургаа давж Монгол Улсын харцага цол хүртсэн юм. 

Мөн тэрбээр чөлөөт бөхийн 125 кг-ын жиндээ барилдаж 2018 оны Улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, Азийн аварга шалгаруулах тэмцээн, Иван Ярыгины нэрэмжит "Алтан гранпри" болон 2018 оны гуравдугаар сард Улаан-Үд хотод болсон ОХУ-ын Буриадын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэмцээнээс тус бүр хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлээд байгаа билээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
пүүгий
сайн залуу шиг санагддаг илүү их амжилт гаргаарай.
2018/07/30 203.91.117.8
Зочин
Тэнэгтээд цол өгөв өөө.... Түүнийг чинь иргэдийн төлөө зүтгэж байгаа хүн авдаг юм шүү. Өөрийнхөө төлөө ажилласан хүнд өгдөггүй юм шүү.
2018/07/20 59.153.115.127
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 28