Шумуулаар дамжин хүнд халдварладаг Зика вирус латин америкийн орнуудаар хурдацтай тархаж байна. Одоогийн байдлаар 34 оронд уг вирусын тохиолдол илрээд байгаа аж. Үүнээс олимпийн наадам болох Бразил улсад хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн байна. Зика вирусийн халдвар нь Aedes aegypti зүйлийн шумуулаар дамжин хүнд халдварлахаас гадна бэлгийн замаар дамжиж байгааг тогтоосон байна. Хамгийн их тархсан Колумб улсад таван мянга гаруй жирэмсэн эмэгтэй Зика вирусын халдвар тээж байна хэмээн эрүүл мэндийн газраас мэдэгдлээ.