18o
Улаанбаатар хот
mobile menu

Эрэгтэй бөхчүүд 23 жилийн дараа Будапештэд 10 жинд өрсөлдөхөөр боллоо

2018-08-06 09:26:59

Бөхийн төрлүүдийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 20-28-нд Унгарын нийслэл Будапештэд болно. Эрэгтэйчүүдийн 51, эмэгтэйчүүдийн 30 дахь удаагийн тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчдын нэрс тодорлоо.

Монголын чөлөөт бөхийн холбоо ДАШТ-д оролцох баг тамирчдаа сонгох “Сорилго” тэмцээнийг наймдугаар сарын 4-5-нд зохион байгууллаа. Бямба гаригт “Хасу-Мегаватт” компанийн “Эко” цогцолборт, өчигдөр Спортын төв ордонд болсон юм. Эхний өдөр тойргийн барилдаанд эрэгтэйчүүд чансааны хоёроос долоо, эмэгтэйчүүд хоёроос дөрөвдүгээр байрт багтсан тамирчид тойргоор барилдаж, ялагч нь маргааш нь болох халз барилдаанд өрсөлдөв.

Эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр (Хангарьд), 61 кг-д ОУХМ Т.Түвшинтулга (Аваргууд академи), 65 кг-д ОУХМ Т.Тулга (Арслан), 70 кг-д ОУХМ Б.Бямбадорж, 74 кг-д гавьяат тамирчин Г.Мандахнаран (хоёул Алдар), 79 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат (Хасу-Мегастарс), 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн (Алдар), 92 кг-д Л.Төртогтох (Арслан), 97 кг-д ОУХМ Ө.Батзул (Аврагч), 125 кг-д ОУХМ Н.Золбоо (Хүч), эмэгтэйчүүдийн 50 кг-д ОУХМ Э.Нарангэрэл (Хангарьд), 53 кг-д ОУХМ Э.Сумъяа, 55 кг-д ОУХМ Э.Даваачимэг (хоёул Хилчин), 57 кг-д ОУХМ А.Батцэцэг (Хасу-Мегастарс), 59 кг-д ОУХМ Б.Шоовдор (Хилчин), 62 кг-д гавьяат тамирчин П.Орхон (Алдар), 65 кг-д спортын мастер Х.Болортуяа, 68 кг-д ОУХМ Ш.Түмэнцэцэг, 72 кг-д гавьяат тамирчин О.Насанбурмаа (Хангарьд), 75 кг-д ОУХМ Г.Наранчимэг нар халз барилдааны ялагч болж ирэх аравдугаар сард Дунай мөрний эргийг зорих тийзээ захиаллаа. “Сорилго” тэмцээний шигшээ барилдаанд хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин П.Орхонтой, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, ОУХМ А.Батцэцэгтэй, ОУХМ Б.Батмагнай Т.Тулгын дуэль бөхөд хайртай ард түмний анхаарлыг татсан. “Сорилго”-д 70 кг-ын жинд АНУ-аас ирж барилдсан ОУХМ Санжаагийн Ганбаяр өөрөөс 10 гаруй насаар дүү Б.Бямбадоржид хоёр удаа ялагдсны дараа зодог тайлах шийдвэрээ гаргалаа. Сэм авгад 10 гаруй жил ажиллаж, амьдарч буй алдарт бөх Д.Оюунболд агсны шавь С.Ганбаяр нутагтаа, тэр тусмаа дэвжээн дээрээ зодог тайлах шийдвэрийг гаргасан нь бөхөд хайртай ард түмэнд тун сайхан хүлээж авав. Эрэгтэй бөхчүүд хамгийн сүүлд 1995 оны АНУ-ын Атланта хотод болсон ДАШТ-д 10 жинд өрсөлдсөн бөгөөд ийнхүү 23 жилийн дараа Будапештэд 10 жинд өрсөлдөхөөр боллоо.

ШИГШЭЭ БАРИЛДААНЫ ҮР ДҮН:
ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН 57 КГ:
Эрдэнэбатын Бэхбаяр (Хангарьд)
 - Занданбудын Занабазар (Арслан) 2:0 (10:0, 10:0)
61 КГ:
Түмэнбилэгийн Түвшинтулга (Аваргууд) 
- Гансүхийн Отгонбаатар (Аваргууд) 2:1 (6:6, 11:0, 10:3)
65 КГ:
Батчулууны Батмагнай (Алдар) - Төмөр-Очирын Тулга (Арслан) 1:2 (1:2, 1:1, 4:5)
70 КГ:
Санжаагийн Ганбаяр (Мэргэд хангай) - Бат-Эрдэнийн Бямбадорж (Алдар) 0:2 (0:11, 6:9)
74 КГ:
Ганзоригийн Мандахнаран (Алдар) 
- Гантулгын Идэрхүү (Аваргууд) 2:0 (13:5, 11:2 барилдахаас татгалзсан)
79 КГ:
Ганболдын Төрболд (Женко) - Пүрэвжавын Өнөрбат (Хасу-Мегастарс) 0:2 (1:5, 0:7)
86 КГ:
Оргодолын Үйтүмэн (Алдар) 
- Баатарын Нямбаяр (Аврагч) 2:0 (15:4, 4:1 цэвэр ялсан)
92 КГ:
Лувсандоржийн Төртогтох (Арслан)
 - Баасанцогтын Өлзийсайхан (Хасу-Мегастарс) 2:0 (4:3, 6:6)
97 КГ:
Өлзийсайханы Батзул (Аврагч)
 - Пүрвээгийн Өсөхбаатар (Хилчин) 2:1 (6:1, 6:6, 9:1)
125 КГ:
Нацагсүрэнгийн Золбоо (Хүч) 
- Мөнхтөрийн Лхагвагэрэл (Аварга) 2:0 (7:2, 2:1)

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 50 КГ:
Эрдэнэсүхийн Нарангэрэл (Хангарьд) 
- Цог-Очирын Намуунцэцэг (Хасу-Мегастарс) 2:1 (2:9, 4:2, 6:5)
53 КГ:
Эрдэнэчимэгийн Сумъяа (Хилчин) 
- Буяндалайн Чимгээ (Хангарьд) 2:0 (4:0 цэвэр ялсан, 8:0 цэвэр ялсан)
55 КГ:
Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин) 
- Баяраагийн Халиунаа (Ирээдүйн одод) 2:0 (4:0 цэвэр ялсан, 6:3)
57 КГ:
Алтанцэцэгийн Батцэцэг (Хасу-Мегастарс)
 - Сүхээгийн Цэрэнчимэд (Алдар) 2:0 (6:1, 4:4 цэвэр ялсан)
59 КГ: 
Баатаржавын Шоовдор (Хасу-Мегастарс) 
- Өлзийсайханы Пүрэвсүрэн (Женко) 2:0 (10:0, 8:2)
62 КГ:
Пүрэвдоржийн Орхон (Алдар)
 - Соронзонболдын Батцэцэг (Хилчин) 2:0 (12:0, 15:2)
65 КГ: 
Энхбаярын Цэвэгмид (Алдар) - Хүрэлхүүгийн Болортуяа (Аврагч) 0:2 (4:14, 3:7)
68 КГ:
Шархүүгийн Түмэнцэцэг (Хилчин)
 - Энх-Амарын Даваанасан (Алдар) 2:0 (2:9, 12:2)
72 КГ:
Очирбатын Насанбурмаа (Женко)
 - Пүрвээгийн Номин-Эрдэнэ (Алдар) 2:0 (9:0, 10:0)
76 КГ:
Ганбатын Ариунжаргал (Алдар) - Гилэгжамцын Наранчимэг (Хилчин) 0:2 (0:2, 2:8 цэвэр ялсан)

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment