Ажлын шинэ долоо хоног эхлэж байна. Ойрын өдрүүдэд ихэнхи нутгаар бороо орж байгаа тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна. Өнөө шөнө Завхан, Говь-Алтайн нутгаар ахиухан хэмжээний усархаг бороо орох тул болзошгүй үерийн аюулаас сэрэмжлүүлж байна.
Малчид, иргэд, аялагчдын анхааралд:
Өнөө шөнө баруун аймгуудын нутгаар, маргааш өдөр нутгийн баруун хагаст дуу цахилгаантай усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Наймдугаар сарын 14-ний 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 15-17 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө сэрүүсч 21-26 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Өнгөрсөн долоо хоногт Зам тээвэр хөгжлийн яамны байранд хүн амины ноцтой хэрэг гарсан билээ. Тодруулбал, Тус яамны газрын дарга нар архи ууж архидан согтуурч маргалдсаны улмаас Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга .Гомбосүрэн амь насаа алдаж, тус яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Махбал сэжигтэнээр татагдаад байгаа. Тус хэрэгт хариуцлага хүлээж Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, мөн тус яамны дэд сайд, ТНБД мөн хариуцлага хүлээж ажлаа хүлээлгэн өгөхөө өчигдөр мэдэгдсэн. Хэрэг гарсанаас хойш сэжигтэн Б.Махбал байцаагдаж, цагдаагийн байгууллага уг хэргийг шалгаж байгаа гэдгээс өөр нэмэлт мэдээлэл гараагүй байна. Анхны мэдээллээр талийгаачийг хутгалж хөнөөсөн гэсэн мэдээлэл гарсан ч зарим эх сурвалжийн хэлсэнээр зодож хөнөөсөн хэмээн хэлсэн байна. Энэ талаар талийгаачийн найз, “Монголоо аваръя хөдөлгөөн”-ий зохицуулагч Т.Сайнжаргал гэх залуу твиттер хуудастаа нийтэлсэн байна. Хэрэг эцэслэн тогтоогдоогүй байгаа ч гэсэн талийгаачийн ар гэрийнхэн өгсөн мэдээллийг Т.Сайнжаргалын сийрүүлснээр нэмэлт хачиргүйгээр та бүхэнд хүргэж байна.
Тэрбээр “...ЗТХЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Махбал нь Дарханд цагдаа байсан, одоо тус яаманд сэтэртэй Ганбаяр хэмээх найзын хамтаар өрөөндөө өдрөөс хойш архи ууж, бусад газрын дарга нараа уруу татаж хамт архидсан байх юм. (Газрын дарга Артур, Энхбат). Тэр байтугай ээлжийн амралттай байсан н.Цэцэгмаа гэх Хүний нөөцөө “Тушаал гаргах хэрэгтэй байна” гэж дуудаж авч ирсэн бөгөөд мөн хамт архи уусан байх юм.
18:00 цагийн үед сайд нь талийгаач болон Артур дарга хоёрыг дуудаж, үүрэг өгөөд гаргаж. Талийгчийн ээлжийн амралт маргаашаас нь эхлэх байсан тул өрөөндөө ажлаа цэгцэлж байтал 19 цагаас эхлэн Б.Махбал дарга нь өөрөө болон Ганбаяр нараар талийгчийг хэд хэдэн удаа өрөөндөө дуудуулж. Ингээд 20 цаг орчимд явж орсон бололтой. Үүнээс хойш яамны гадна гарч (4-5 хүн байсан гэх) Б.Махбал нь талийгчийг хоёр цохиж унагаад, толгой руу нь олон удаа (долоон удаа-шүүхийн дүгнэлтээр) өшиглөж, эрүүн дээр нь гутлын өсгийгөөрөө гишгэж, эрүүг нь мулталж орхиод (энэ үед нь таван хүн хараад зогсож байсан байх юм!!! Б.Махбалтай өрөөнд архи ууж байсан дээрх этгээдүүд) бүгд яам руу орсон. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Өнөөдөр Монгол Монголын Оюун Ухааны Академийн тамирчид болох Ой тогтоолтын дэлхийн аварга, Олон улсын их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Бээжингээс Москваг зорьсон байна. ОХУ-ын “Россия 1” телевизээс тэднийг “Гайхамшигт хүмүүс” нэвтрүүлэгтээ урьжээ.
Энэ оны зургадугаар сард Монголын Оюун Ухааны Академийн тамирчид болох Ой тогтоолтын дэлхийн аварга, олон улсын их мастер Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар "Гиннесийн ном"-д албан ёсоор бүртгэгдсэн сертификатаа авсан билээ.
Дорноговь аймгийн Айраг суманд наймдугаар сарын 12-ны өдрийн 02:00-19:15 цагийн хооронд орсон борооны улмаас хонхор газарт их хэмжээний ус тогтож, найман айлын гэр усанд автсан тухай дуудлагыг 04:40 цагт хүлээн авсан.
Дуудлагын дагуу Айраг сум дахь Гал түймэр унтраах, аврах 23 дугаар анги, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар анги, Айраг сум дахь Улсын нөөцийн салбар, орон нутгийн иргэд зэрэг нийт 36 хүн, дөрвөн техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, үерт автсан 20 гаруй айл өрх, нэг автомашиныг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлээд байна.
Мөн үер буух үеэр хоёр хүн урссан тухай дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн таван алба хаагч, нэг автомашин, нэг завьтайгаар 150 км зам туулан очиж, Хэнтий аймгийн Хэрлэн сумаас Дорноговь аймгийн Замын-Үүд сумын чиглэлд суудлын автомашинтай зорчиж явсан иргэн Э (37 настай, эмэгтэй), Н (50 настай, эмэгтэй) нарын цогцсыг голын уснаас гаргаж, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгөөд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сүүлийн өдрүүдэд нийт нутгаар усархаг бороо их хэмжээгээр орж удаа дараа үер усны гамшиг тохиолдож байгаа тул Цагдаагийн байгууллагаас иргэд, олон нийтэд дараах сэрэмжлүүлэгийг хүргэж байна.
- Хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулж, гол, нуурын орчимд тоглуулахгүй байх;
- Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол, усанд орохгүй байх;
- Баталгаагүй зам, гүүрээр зорчихгүй байх;
- Голын гуу жалга, үерийн ус бууж болзошгүй орчимд гэр, майхан зэргийг барихгүй байх;
- Хүүхдийг ганцааранг нь малд удаан хугацаанд явуулахгүй байх;
- Орон нутгийн замууд үерийн улмаас эвдрэл гэмтэл ихэсэж байгааг анхаарч хөдөлгөөний хурдыг тохируулж зорчихыг сэрэмжлүүлж байна.
УСАНД ЖИВЖ, АМИА АЛДСАН ИРГЭДИЙН 90 ХУВЬ НЬ АРХИДАН СОГТУУРСАН ҮЕДЭЭ ГОЛЫН УСАНД ОРЖ АМИА АЛДДАГ нь судалгаагаар тогтоогджээ.
Хөдөө орон нутгаар амарч зугаалж яваа иргэд хууль бусаар тарвага агнаж боодог хийх, мөн малчид хууль бусаар агнаж бусдад өндөр үнээр зарах тохиолдол газар гарсаар байгааг албаныхан онцолж байна. Уг нь гурван жилийн өмнөөс эхлэн тарвагыг хууль бусаар агнахыг хуулиар хориглосон байгаа юм. Гэвч хууль бусаар агнаж, зургийг нь цахим сүлжээндээ тавьсаар байна. Хууль бусаар тарвага агнавал хуулийн ямар хариуцлага хүлээхийг анхаарна уу. Тодруулбал, Амьтны тухай хуульд амьтан тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах, худалдан авахыг хориглосон заалт бий. Энэ хуулийг зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн дагуу хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулах бөгөөд тарвага агнасан хувь хүнийг 300 нэгж, хуулийг этгээдийг 3000 нэгжээр торгоно” гэж заасан байдаг. Экологи эдийн засгийн үнэлгээгээр эр тарвага 170 мянган төгрөг, эм тарвага 200 мянган төгрөгийг хоёр дахин нэмэгдүүлэн тооцож торгоно.
Сүүлийн үед Украин, Унгарын хилээр хууль бусаар нэвтрэх оролдлого удаа дараа гарч байгаа аж. Иймд Монгол иргэдийг олон нийтийн сүлжээ болох Facebook, Twitter-ээр бусдын явуулж буй хууль бус үйлдэлд автахгүй байхыг анхааруулж байна.
Мөн Шенгений бүсийн орнуудын хилийг хууль бусаар нэвтрэх оролдого хийхээс зайлсхийх, сэтгэл санаа, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, эрүүл мэндээр хохирч бусдын залилан мэхлэх гэмт хэргийн золиос болохгүй байхыг иргэд Та бүхэнд анхааруулж байна.
БНХАУ-ын Бээжин хотноо 200 сая төгрөгийн шагналын сантай “Memory of Jiuduan" дэлхийн цомын тэмцээн 3 хоног үргэлжилж дөнгөж сая дүнгээ танилцуулсан бөгөөд тус тэмцээнд Монгол, Хятад, Герман, Австрали, Итали зэрэг орны шилдэг 200 тамирчин стандарт бус (бусад тэмцээнтэй адил биш) 6 төрлөөр өрсөлдсөн юм.
Манай улсыг төлөөлж Монголын Оюун Ухааны Академийн 10 тамирчин, дасгалжуулагч багшийн хамт амжилттай оролцлоо.
Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд:
Дасгалжуулагч: ОУ-ын Их Мастер, АЗИ ТИВИЙН АВАРГА Ө.Сэнгэсамдан
1. ОУ-ын Их Мастер Н.Мөнхшүр /Дэлхийн Аварга, Гиннесийн рекорд эзэмшигч/
2. ОУ-ын Их Мастер Н.Энхшүр /Гиннесийн рекорд эзэмшигч/
3. ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам /Өсвөрийн Дэлхийн Аварга/
4. Их Мастер Б.Шижир-Эрдэнэ /Оюуны олимпийн Алтан медальт, Америкийн аварга/
5. Их Мастер М.Уянга /Өсвөрийн Дэлхийн Дэд Аварга /
6. Б.Лхагвадорж /ОУ-ын тэмцээний мөнгөн медальт/
7. Г.Солонго
8. А.Уянга
9. Б.Болоржин
10.Б.Хулан
Ингээд тэмцээний эцсийн дүн гарч Монгол Улсын баг 36 медалийн 19-ийг, 3 цомын 2-ыг нь тус тус хүртэн үнэмлэхүй ялалт байгуулан мөнгөн шагналаа авч тэргүүн байрт орлоо. Нас насны ангилал болон нийлбэр оноогоор эхний гурван байрт орсон тамирчдыг танилцуулъя.
Өсвөр насны ангилал:
1- р байр : ОУИМ Э.Лхагвадулам - 7233 оноо
2-р байр : Их Мастер М.Уянга - 6115 оноо
3-р байр : Б.Лхагвадорж - 5165 оноо
Насанд хүрэгчид:
1-р байр : ОУИМ Н.Мөнхшүр - 8191 оноо
2-р байр : ОУИМ Simon Reinhard - 7416 оноо
3-р байр : ОУИМ LiYang - 7069 оноо
Нийлбэр дүнгээр:
1-р байр : ОУИМ Н.Мөнхшүр - 8191 оноо
2-р байр : ОУИМ Simon Reinhard - 7416 оноо
3-р байр : ОУИМ Э.Лхагвадулам - 7233 оноо
Тэмцээний үеэр "Хурдны Хөзөр" төрөлд 1 багц буюу 52 ширхэг хөзрийг ердөө 14 секундэд тогтоож алдаагүй санаснаар Б.Шижир-Эрдэнэ дэлхийн дээд амижлт тогтоолоо.
Тэмцээний төгсгөлд шилдэг 12 тамирчин гурван багт хуваагдаж телевизийн том шоу нэвтрүүлэгт орж тархины гайхамшгийг харуулж өрсөлдсөн бөгөөд BBC, CCTV зэрэг олон телевиз сурвалжиллаа. Удахгүй тус нэврүүлэг гарахаар та бүхэндээ үзүүлэх болно.
Ингээд Монголын Оюун Ухааны Академийн баг тамирчид 2008 оноос хойш өнөөг хүртэл олон улсын 49 дэх тэмцээндээ амжилттай оролцон 789 медаль хүртэн дэлхийн олон дээд амжилтыг шинэчлэн тогтоож шагналын буухиагаа үргэлжлүүлсээр байна.
Эх орноо төлөөлөн оролцсон бүх тамирчдадаа, тэдний гэр бүлийнхэнд нь мөн академийн хамт олон багш нартаа, 2 тамирчны маань зардлыг ивээн тэтгэсэн УБТЗ-ын хамт олон болон биднийг үргэлж дэмжиж байдаг Монголчууддаа талархсанаа илэрхийлье!
Дашрамд дурдахад маргааш Рубик шооны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээндээ оролцохоор академийн багш Э.Эрдэнэмандах Тайван улсыг мөн Оросын Россия 1 телевизийн "Гайхамшигт хүмүүс" нэвтрүүлэгт оролцохоор миний бие ихэр шавь Н.Мөнхшүр, Н.Энхшүр нарын хамт ОХУ-ыг зорино.
Дэлхийн зон олныг нэгэн дээвэр дор нэгтгэсэн олимпийн наадамд оролцсон Монголоос аварга төрсөн түүхэн өдөр өнөөдөр тохиож байна. Тодруулбал ОУХМ Н.Түвшинбаяр “Бээжин-2008” Зуны XXIX олимпийн наадмын жүдо бөхийн -100 кг-ийн эрэгтэйчүүдийн төрөлд Казакстан улсын бөх А.Зиткийг ялж энэ өдөр Олимпийн аварга болж байсан билээ.Тэрээр Монгол эх орондоо "Бээжин-2008" Зуны XXIX олимпийн наадмын алтан медалийг авчирч, эх орон нэгтнүүдээ баярлуулж байсан цаг саяхан. Олимпийн тэнгэрт Монгол улсын алтан соёмбот далбаа мандаж, Монгол төрийн дуулал эгшиглэж байсан.
Монгол Улсыг төлөөлж Хятадын Бээжин хотод зохион явагдсан 2008 оны зуны олимпод 29 тамирчин жүдо, чөлөөт бөх, бокс, буудлага, хүндийн өргөлт, хөнгөн атлетик, усанд сэлэлтийн төрлүүдэд хүч чадлаа сорьсон юм.