7o
Улаанбаатар хот
mobile menu

Хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн бэлтгэл эхэллээ

2018-08-16 11:40:00

Ирэх есдүгээр сарын 2-8 өдрүүдэд болох хөлбөмбөгийн Зүүн Азийн АШТ-ий эхний шатанд өрсөлдөх Монголын Улсын үндэсний шигшээ багийн байрласан бэлтгэл өчигдөр/08.15/ эхэллээ.

Герман Улсын иргэн Майкл Вайссаар удирдуулсан манай улсын шигшээ баг энэхүү тэмцээнд зургаа дахь удаагаа хүч үзэж буй нь энэ юм. Өмнө нь Монгол улсын шигшээ баг эхний шатыг давж байсан удаагүй. Харин энэ удаад тус шатны тэмцээнийг анх удаа эх орондоо хүлээн авч буй нь томоохон давуу тал юм.

Эрэгтэйчүүдийн тэмцээний хуваарийг танилцуулбал:

09.02 17:00 Монгол - Макао
09.04 17:00 Монгол - Умард Марианы арлууд
09.06 17:00 Монгол - Гуам

Хэсэг тэргүүлсэн цорын ганц баг хоёрдугаар шатанд өрсөлдөх эрхтэй болох бөгөөд дараагийн шатны тэмцээн 11 дүгээр сард Тайваньд зохион байгуулагдана. Энэ шатанд Тайвань, Хонгконг, БНАСАУ-ын багууд тоглоно.





Хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийн хувьд ирэх аравдугаар сард ОУХБХ-ны өдрүүдээр хоёр нөхөрсөг тоглолт хийх хуваарь батлагджээ. Талын хөх чононууд аравдугаар сарын 12-ны өдөр Сингапуртай, 16-нд Лаостай тус тус зочилж тоглоно. Тэгвэл он гараад хоёрдугаар сард МХБХ, Катарын Хөлбөмбөгийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд Катарт очиж бэлтгэл сургуулилт хийнэ.


Одоогоор үндэсний шигшээ багт нийт 28 тоглогч дуудагдаад байгаа бөгөөд Зүүн Азийн тэмцээний дүрмээр эдгээрээс 18-нь эхний шатны тоглолтуудын мэдүүлэгт багтана. Эдгээр тоглогчдыг танилцуулвал:

Хаалгач: Э.Мөнх-Эрдэнэ (Атлетик220), Б.Ариунболд (Эрчим), А.Сайханчулуун (Эф Си Улаанбаатар), Тэнгис (Улаанбаатар Сити)

Хамгаалагч: О.Мөнх-Оргил (Дэрэн), Д.Төрбат (Атлетик220), Б.Гарьдмагнай (Дэрэн), Д.Билгүүн (Дэрэн), Н.Цэдэнбал (Улаанбаатар Сити), Б.Даваажав (Эрчим), Б.Ууганбат (Дэрэн), С.Дөлгөөн (Андууд Сити), А.Нармандах (Улаанбаатар Сити)

Хагас хамгаалагч: М.Төгөлдөр (Эрчим), Х.Цэнд-Аюуш (Дэрэн), Б.Батмөнх (Дэрэн), Б.Төгсбилэг (Улаанбаатар Сити), Ж.Сүндорж (Эф Си Улаанбаатар), С.Гал-Эрдэнэ (Эрчим), С.Ганхуяг (Хангарьд), Ц.Мөнх-Эрдэнэ (Эф Си Улаанбаатар), А.Тэмүүжин (Атлетик220), Б.Балжинням (Эф Си Улаанбаатар), Ч.Бат-Эрдэнэ (Атлетик220)

Довтлогч: Н.Наранболд (Атлетик220), П.Энхбилэг (Андууд Сити), М.Жансерик (Дэрэн), Б.Хаш-Эрдэнэ (Андууд Сити)

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment