8o
Улаанбаатар хот
mobile menu

Др.Хобаллах: Монголчууд илүү хэрэглээгээ татаж, үр ашигтай хэрэглээ рүү шилжих хэрэгтэй

2018-08-24 15:06:29

 

Байгаль орчин, ус, агаарын бохирдол зэрэг тулгамдсан асуудлууд, биологийн олон янз байдлын алдагдал, ой мод, газрын хөрсний доройтол нь тогтвортой бус үйлдвэрлэл, хэрэглээний үр уршиг юм. Хэрэв хэрэглээ, үйлдвэрлэлийн чиг хандлагыг өөрчилж, илүү үр ашигтай, бохирдол, хаягдал багатай болгохгүй бол хүн ам, эдийн засгийн өсөлтөөс шалтгаалан эх дэлхийн байгалийн баялаг, амьдрал тэтгэх системд учраад буй аюул улам өсөн нэмэгдсээр байх болно гэдгийг мэргэжилтнүүд онцолсоор байгаа билээ.

 

 

Тэгвэл энэ хүрээнд БОАЖЯ Европын Холбооны СВИЧ-Ази хөтөлбөртэй хамтран “Тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэл” талуудын зөвлөлдөх уулзалтыг өнөөдөр Бест Вестерн зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулж байна.

 

Уулзалтыг нээж БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр хэлсэн үгэндээ  “Тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэл нь бүх нийтийн амьдралын чанарыг дээшлүүлэхийн зэрэгцээ хэрэглээ, үйлдвэрлэлээс учруулах байгаль орчны сөрөг үр дагаврыг хамгийн бага байлгах нэгдмэл арга хэрэгсэл юм. Үндэсний эдийн засгийн тэргүүлэгч салбарыг ногоон эдийн засгийн зарчмын дагуу хөгжүүлж, эрчим хүч, нөөцийн үр ашигтай, хог хаягдал, хүлэмжийн хийн ялгарал багатай үйлдвэрлэлийг дэмжин дэвшилтэт технологи, инновац бүхий бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Уг ажлын хүрээнд яамны зүгээс жижиг төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийн зэрэгцээ байгаль орчны менежментийн тогтолцоог хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллагыг бодлогоор дэмжин стандартын хэрэглэгчдийг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг хийж, хэрэгжүүлж байна. Мөн агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд орчныг бохирдуулагч эх үүсвэрийг 80 хувиар багасган, агаар орчны бохирдлыг 2025 он гэхэд 50-иас доошгүй хувиар бууруулах зорилт тавин ажиллаж байна” хэмээсэн юм.

 

БОАЖЯ нь ЕХ-ны СВИЧ-Ази хөтөлбөртэй хамтран ТХҮ-ийг Монгол Улсын онцлог нөхцөлд нийцүүлэн хэрэгжүүлэх, нутагшуулах, дэлгэрүүлэх чиглэлээр дэмжлэг авч, хамтран ажиллахаар болсон бөгөөд уг төслийн хүрээнд олон ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

 

 

Энэ талаар БОАЖЯ, НХБТГ-ын дарга Т.Булган “Өнгөрсөн онд НҮБ-ын Ази Номхон далайн эдийн засгийн комиссын хийсэн судалгаагаар Монгол улс нэг долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд 15 кг материал зарцуулж байна гэсэн дүн гарсан. Энэ нь бүсийн дунджаас 5 дахин, зарим хөгжингүй орнуудаас 10-20 дахин үрэлгэн хэрэглээтэй байна гэсэн тоон үзүүлэлт юм. Өнөөдрийн зөвлөлдөх уулзалтаар СВИЧ-Ази хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, санал бодлоо солилцохоор олон талын байгууллагууд хүрэлцэн ирсэн байна. Энэ удаад СВИЧ-Ази төслийн хувьд нэхмэл сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг яаж тогтвортой үйлдвэрлэл рүү хөтлөх вэ, барилгын дулаан алдагдлыг бууруулах чиглэлээр төсөл хэрэгжүүлж эхлээд байна. Мөн эрчим хүчний хэмнэлтийг бий болгох гэсэн гурван чиглэлээр төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр ажиллаж эхлээд байна. Энэ хүрээнд олон нийтийн мэдлэгийг нэмэгдүүлэхийн тулд сургалт, семинар зохион байгуулахын зэрэгцээ гарын авлага бэлтгэж гаргана. Түүнчлэн сургагч багш нарыг бэлтгэх гэх мэт ажлуудыг төлөвлөн ажиллаж байна” гэлээ.

 

СВИЧ-Ази нь дараах төслүүдийг Монгол Улсад хэрэгжүүлж эхлээд байна.

 

Үүнд:

-Монгол Улсад тогтвортой нэхмэл материалын үйлдвэрлэл болон эко шошгыг хөгжүүлэх

-Эрчим хүчний үр ашгийг дэмжиж, Улаанбаатар хотын төлөвлөлт хийгдээгүй бүсүүдэд тогтвортой орон сууц бий болгоход санхүүгийн дэмжлэг үзүүлэх

-Материалыг дахин боловсруулах болон цэвэр үйлдвэрлэлийг нэвтрүүлэх замаар барилгын салбарт нөөцийн үр ашгийг дээшлүүлэх

 

 

Харин монголчууд болоод дэлхий нийтийн тогтвортой хэрэглээ, үйлдвэрлэлийн талаар СВИЧ-Ази төслийн багийн ахлагч Др.Хобаллах “Тогтвортой хэрэглээг хэрэгжүүлдэг хамгийн туршлагатай орнууд бол Европын орнууд юм. Тэд үйлдвэрлэлийн салбараасаа эхэлсэн. Харин дараагаар нь хэрэглэгчид рүү чиглэсэн. Европын холбооны иргэдийн амьдрал өндөр төвшинд хүрсэн байдаг учир чанартай амьдрал тэдний хувьд чухал юм. Харин хөгжиж байгаа орнуудын хувьд Европын туршлагыг шууд буулгана гэвэл нөхцөл байдлын хувьд өөр. Өнөөдөр үйлдвэрлэл явуулж байж эдийн засгийн өсөлт бий болгож, амьдралаа сайжруулах асуудал тулгардаг. Тиймээс амьдралын чанарын асуудал хойш тавигддаг. Монгол Улсын хувьд монголчууд маш их хэрэглээтэй хүмүүс. Тиймээс илүү хэрэглээгээ татаж, аль болох үр ашигтай хэрэглээ рүү шилжих хэрэгтэй. Тэгэхгүй бол бид асар их бохир үйлдвэрлэл явуулж, ирээдүй хойч үе болоод байгаль орчингоо сөнөөх үйлдвэрлэл явуулж байна гэдгийг ойлгох нь чухал юм” хэмээв.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
$
Энэ сэдэв байнга яригдах сэдэв шүү . Илүү үр өгөөжтэй баймаар байна .
2018/08/24 202.9.40.154
zochin
тэр нэг хүүхэн хөлөө хаана сунгаж тавиад байгаан бэ нэртэйгээр нь наанаа алцайгаад гэвтчих
2018/08/24 202.9.40.154
Suka
UNEN HELJ HORIN HEDTEI BANDI NAR HOLNI MONGO OLD CHADAHGUI BAIJ 200 UNJHAD DAIRCHIH GED EH ETSEG N YVGAN YVJ BNA
2018/08/24 66.181.178.185