8o
Улаанбаатар хот
mobile menu

Зурагт болон компьютерийн дэлгэц цэвэрлэх аргууд

2018-08-25 14:50:00

Зурагт, компьютерийн дэлгэцээ цэвэр байлгах хамгийн шалгарсан арга бол хуурай, зөөлөн даавуугаар тоосыг нь тогтмол арчих юм. Мөн тоос шороотой орчноос эдгээр тоног төхөөрөмжөө аль болох хол байгах хэрэгтэй. Ингэснээр хэвийн ажиллагааг нь хадгалж, цэвэрхэн байлгахад тустай.

Өдөр тутмын цэвэрлэгээ

Дэлгэц дээрээ тогтсон тоосыг цэвэрлэхдээ цахилгаанаас заавал салгах хэрэгтэй бөгөөд хуурай, зөөлөн даавуун материал ашиглаарай. Дэлгэцийн гадаргуу дээр хэт их чанга дарах нь дэлгэцийг гэмтээж болзошгүй тул та аль болох даралт өгөлгүйгээр хөнгөхөн арчих хэрэгтэй.

Дэлгэц дээрх хурууны хээ, тосны толбыг арилгах

Дэлгэц дээр үлдсэн хурууны хээ, тосны толбыг электрон барааны дэлгүүрээс телевиз, компьютерийн дэлгэц цэвэрлэгч тусгай шингэн авч цэвэрлээрэй. Цэвэрлэгч шингэнийг дэлгэц рүү шууд шүршиж болохгүй. Бага хэмжээний шингэнийг алчууртаа шингээгээд зөөлөн арчих хэрэгтэй. Сүүлийн үеийн дэлгэцүүдийг LCD материалаар хийдэг болсон бөгөөд хуванцар эсвэл шилээр бүрж гэрэл гялбахаас сэргийлсэн нимгэн хуулга наадаг болсон. Хурууны мэдрэгчтэй дэлгэц дээр ч мөн хамгаалалтын нимгэн хуулга наадаг болсон тул гэр ахуйн цэвэрлэгээний бодисуудад агуулагддаг химийн бодис нь нимгэн хуулга бүхий гадаргууг гэмтээдэг учраас эдгээр бодисуудыг ашиглахаас зайлсхийгээрэй.

Хориглох зүйлс

Зарим хүмүүс дэлгэц цэвэрлэхдээ гэрийн аргаар хийсэн, тухайлбал шингэлсэн уксус болон бусад бэлдмэл ашигладаг боловч үйлдвэрлэгч нарын зүгээс иймэрхүү арга барилаар цэвэрлэгээ хийхийг хэзээ ч зөвлөдөггүй. Тэд бүх төрлийн саван, шил цэвэрлэгч болон аммони, спирт, ацетон, бензин зэрэг бодис агуулсан бодисуудыг ашиглахыг хориглодог. Салфетка, паралон зэрэг нь зөөлөн мэт боловч мөн л LCD дэлгэцийн нимгэн бүрхүүл бүхий хамгаалалтыг гэмтээж болзошгүй тул хэрэглэхгүй байхыг зөвлөж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment