“Жакарта-Палембан – 2018” Азийн наадмын 12 дахь өдрийн үр дүнг хүргэж байна. Манай тамирчид өчигдөр / 2018.08.30/ жүдо, кураш, танхимын дугуй, ширээний теннис, хөнгөн атлетикийн тэмцээнүүдэд оролцлоо.
- Кураш бөхийн эмэгтэйчүүдийн -78кг жинд О.Мөнхцэцэг мөнгө
- Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -57кг-ийн жинд Э.Сумъяа хүрэл,
- Эрэгтэйчүүдийн -81кг жинд О.Ууганбаатар хүрэл
- Эмэгтэйчүүдийн – 70 кг жинд Ц.Наранжаргал хүрэл медаль хүртлээ.
Монголын баг тамирчид 3 алт, 4 мөнгө, 9 хүрэл нийт 16 медальтайгаар Азийн наадмын медалийн жагсаалтын 20 дугаарт бичигдэж байна.
ТАНХИМЫН ДУГУЙ
Холимог төрөл “Omnium”:
С.Жамбалжамц – IX байр /79 оноо/
ШИРЭЭНИЙ ТЕННИС
Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл:
- Ч.Эрдэнэ-Баяр – Эхний шатны тоглолтод Непалийн тамрчинг 4:3 харьцаагаар хожин, 1/32-т Тайваний тамирчинд 0:4 харьцаагаар хожигдож тэмцээнээ өндөрлүүлэв.
- Э.Лхагвасүрэн – БНАСАУ-ын тамирчинд 1:4 харьцаагаар хожигдож тэмцээнээ өндөрлүүлэв.
Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөл:
- Б.Должинзуу – Эхний шатанд Непалийн тамирчинг 4:0 харьцаагаар хожин, 1/32-т Хонконгийн тамирчинд 0:4 харьцаагаар хожигдож тэмцээнээ өндөрлүүлэв.
- Б.Болор-Эрдэнэ – Энхий шатанд Катар тамирчинг 4:2 харьцаагаар хожин, 1/32-т Тайваний тамирчинд 0:4 харьцаагаар хожигдсож тэмцээнээ өндөрлүүлэв.
КУРАШ
Эмэгтэйчүүдийн -78кг:
- О.Мөнхцэцэг -мөнгөн медаль
- Г.Минжинсор – 1/16- д Тайваний тамирчинд 10:0 харьцаагаар хожигдсон.
Эрэгтэйчүүдийн -81кг:
- Г.Лүндээжанцан - Тайваний тамирчинд 10:0 харьцаагаар хожигдсон.
- Б.Гончигсүрэн - Туркмений тамирчинд 10:0 харьцаагаар хожигдсон.
ХӨНГӨН АТЛЕТИК
Эмэгтэйчүүдийн 1,500м:
- Ч.Шинэцэцэг - XIV байр /4:34.17 улиралийн дээд амжилт/
ЖҮДО
Эрэгтэйчүүдийн -81кг:
- О.Ууганбаатар -хүрэл медаль
Эмэгтэйчүүдийн –70 кг:
- Ц.Наранжаргал - хүрэл медаль
Эмэгтэйчүүдийн -57кг:
- Э.Сумъяа -хүрэл медаль
Эмэгтэйчүүдийн -63кг:
- Б.Ганхайч – Хүрэл медалийн төлөө БНСУ-ын тамирчинд тамирчинд хожигдсон.