Азийн наадмын эрэгтэйчүүдийн боксын 60 кг-ийн жингийн алтан медалийг Э.Цэндбаатар хүртлээ. Монгол Улсаас эрэгтэйчүүдийн 60 кг-д ОУХМ Эрдэнэбатын Цэндбаатар, Узбекстаны тамирчин, 2016 оны дэлхийн залуучуудын АШТ-ий хүрэл медальт Абдурасулов Шункор-той тоглож, 3:2-ийн харьцаатайгаар өрсөлдөгчөө буулгаж авлаа. Мөн боксын эрэгтэйчүүдийн 64 кг жинд Б.Чинзориг мөнгөн медаль хүртлээ.
Э.Цэндбаатар азийн наадмаас алтан медаль хүртлээ
2018-09-03 11:43:39