Боксын залуучуудын УАШТ Спортын төв ордонд энэ сарын 15-20 өдрүүдэд болох гэж байна. Энэ тэмцээнд нийт 200 гаруй тамирчин оролцож байгаагаас эмэгтэй зургаан жинд 59 тамирчин эрэгтэй найман жинд141 тамирчин оролцож байна. Энэ жил тус тэмцээн нь Олимпын жил, хоёр жилд нэг зохиогддог Ази тивийн аврага шалгаруулах тэмцээний өмнө зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой. Тиймдээ ч тамирчдын бэлтгэл сайн байгааг дасгалжуулагчид болон тэмцээн зохион байгуулагчид ярьж байлаа. УАШТ-ээс аварга болсон нь Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрхийг олж авах юм. Онцолж хэлэхэд 49 кг тэмцээнд түрүү жилийн аварга тэмцээний Х.Баторших энэ удаа Баянхонгор аймгийн тамирчинд 1:3 харьцаагаар хожигдол хүлээжээ.
Залуучууд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор өрсөлдөж байна
2016-02-17 11:00:00