12o
Улаанбаатар хот
mobile menu

Ө.БАТЗУЛ, Т.ТУЛГА нар аваргын алтан медалийн төлөө барилданан

2018-09-07 13:52:56

Якутын нэрт дасгалжуулагч /Хуучин ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч/ Дмитрий Коркины нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн олон улсын тэмцээний эхний өдрийн барилдаанд /09.06/ 65 кг-д хүч үзсэн ОУХМ Т.Тулга, 97 кг-д барилдсан ОУХМ Ө.Батзул нар алтан медалийн төлөө барилдахаар туналаа. 

Эхний өдөр 57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн урьдчилсан барилдаан болсон юм. Т.Тулга Красноярск хотын Николай Донзаленко, ДАШТ-ий хүрэл медальт Казахстаны Даулет Ниязбеков, “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт Японы Рей Хигүчи, Буриадын Баяр Цыреновыг оноогоор (13:2) цэвэр ялснаар шигшээд шалгарсан. Тэрбээр өнөөдөр алтан медалийн төлөө өнгөрсөн зургадугаар сард Улаанбаатарт түрүүлсэн нутгийн бөх Виктор Рассадинтай хүч үзнэ.

Харин Ө.Батзул Красноярск хотын Юрий Белоновский, Македоны Магомедгажи Нуров, Красноярскийн Эрик Жиоевыг тус бүр ялснаар шигшээд барилдахаар туналаа. Тэрбээр алтан медалийн төлөө Азербайжаны Нурмагомед Гажиевтэй барилдана.

Мөн 86 кг-д ОУХМ О.Үйтүмэн өнөөдөр дагах барилдаан хийх юм. Харин гавьяат тамирчин Г.Мандахнаранг ялсан Якутын Герман Устинов хагас шигшээд ялагдсанаар дагах барилдаан хийх боломж гараагүй байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment