8o
Улаанбаатар хот
mobile menu

Ерөнхийлөгч Х.Баттулга, дасгалжуулагч Г.Үүрцолмонд байр бэлэглэв

2018-09-18 09:52:09

"Жакарта-2018" Азийн наадмын  самбо бөхийн төрөлд манай тамирчид амжилттай оролцож, нийт дөрвөн медаль /1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль/ хүртсэн билээ. Тэгвэл шигшээ багаа удирдан амжилттай оролцсон самбо бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, МУГТ Ганхуягийн Үүрцолмонд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Монголын Самбо бөхийн холбооны Ерөнхийлөгч Д.Гэрэл нар нэг өрөө байр бэлэглэжээ.



Есдүгээр сарын 17-ны билэгт сайн өдөр ашиглалтад орсон "Grande Villa" цогцолборын 001 тоот цоо шинэ байрны түлхүүрийг Монголын Самбо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Батжаргал, ерөнхий нарийн бичгийн дарга, дэлхийн аварга Б.Ариун-Эрдэнэ, МУХБ, МУГД, МУАБ Ч.Насантогтох, МУСГЗ Ж.Отгонцагаан нар гардуулан өгч, алд цэнхэр хадгаар мялаалаа.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл