8o
Улаанбаатар хот
mobile menu

Жүдо бөхийн ДАШТ маргааш эхэлнэ

2018-09-19 17:50:00

Азербейжаны нийслэл Баку хотноо жүдо бөхийн ДАШТ маргааш эхэлнэ. Тэмцээний эхний өдөр хөнгөн жингийн барилдаанууд явагдах бөгөөд манай тамирчдаас дэлхийн алт, мөнгөн медальт МУГТ М.Уранцэцэг -48кг, ОУХМ  Б.Амартүвшин -60 кг жинд нар хүч үзнэ.

М.Уранцэцэгийн жинд Дэлхийн аварга Тонаки Фуна, олимп, дэлхийн хүрэл медальт Г.Отгонцэцэг, Дариа Билодид, мөн сүүлийн үед чансаа нь ахиж буй Ирина Долгова гэх мэт хүчтэй өрсөлдөгчид дэлхийн аваргын дэвжээнд барилдахаар иржээ. Харин эрэгтэйчүүдийн -60 кг-ийн жинд Рюжи Нагаяама, Такато Наохиса нарын шилдгүүд хүч үзэх юм байна.

Тэмцээний хэсгийн барилдаанууд Улаанбаатарын цагаар 14 цагаас, медалийн төлөөх шигшээ барилдаанууд 20 цагаас эхэлнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл