8o
Улаанбаатар хот
mobile menu

Хаврын уралдааны товыг зарлалаа

2016-02-18 09:55:00

Хаврын морин уралдааны тов эхнээсээ гарч байна. Албан ёсоор зарлаагүй зарим уралдаан шинийн гурванаас эхэлсэн. Одоогийн байдлаар энэ сарын 21-нд Өвөрхангай аймгийн Хайрхандулаан суманд тус аймгийн баруун бүс, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд мөн өөрийн аймгийн баруун бүс, Биндэр суманд хойд бүс, Сүхбаатар аймгийн аварга шалгаруулах “Жавхлант шарга”-ын уралдаан, Орхон аймагт “Алдартнуудын баяр” наадам болно.

Түүнчлэн энэ сарын 22-нд Архангай аймгийн Өлзийт суманд “Алтан зуу”-гийн, 28-нд Цагаанхөтөлд “Дүнжингарав” хаврын бүс, Хэнтий аймгийн Галшар суманд тус аймгийн өмнөд бүс, гуравдугаар сарын 1-нд Хэнтий аймгийн “Сэцэнханы хурд”, 5-нд Өвөрхангайд хаврын бүс, 6-нд Орхон аймагт дээд гурван насны уралдаан тус бүр болно.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Болдбаатар
Сүхбаатар аймгийн Засаг дарга Батсуурь юу хийж байна аа сайн дарга л гэдэг тийм л сайн юм бол бусад аймгийн Засаг дарга нар шиг өвлийн уралдааныг хойшлуулж болдоггүй юм байх да.энэ хүнд ард түмэн хэрэггүй зөвхөн мөнгө л хэрэгтэй. аймгийн бүх дарга н
2016/02/18 103.17.108.42
Зочин
Энэ сарын 21,22 өдрүүдэд чинь цасан шургатай гэж байгаа ш дээ гэтэл хүйтэнд хүүхдүүдийг зутраагаад уралдаан зохион байгуулж байгаа аймгуудын удирдлагууд санаа зовдоггүй юм байх да өөрсдийнх нь хүүхдүүд морь ундаггүй болохоор ядарсан ардын хүүхдүүдийг
2016/02/18 103.17.108.42