-9o
Улаанбаатар хот
mobile menu

Б.БАТ-ЭРДЭНЭ эрчүүдээс цорын ганц медалийг авчирлаа

2018-09-24 11:12:29

Бөхийн төрлүүдийн 2018 оны залуучуудын ДАШТ есдүгээр сарын 17-23-нд Словакийн Трнава хотод боллоо. Тэмцээний сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн 74 кг-ын жинд 2018 оны залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт, өсвөр үе, залуучуудын улсын аварга Орхон аймгийн аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн тамирчин, спортын мастер Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ хүрэл медаль хүртэв. “Сүүлийн тэмээний ачаа хүнд” гэгчээр тэрбээр Трнавагаас манай эрэгтэй бөхчүүдээс цорын ганц медалийг эх орондоо авчирлаа. Энэ жинд залуучуудын ДАШТ-ээс гурав дахь тохиолдол болж байна. Түүнээс өмнө нь үндэсний бөхийн улсын гарьд, чөлөөт бөхийн ОУХМ Дамдингийн Баяраа агсан 1979 онд Улаанбаатарт, ОУХМ Баатарын Нямбаяр 2012 онд Тайландын Паттая хотод хүрэл медаль хүртэж байв.
Б.Бат-Эрдэнэ эхний даваанд гоц мөргөж, 1/8 шигшээд Казахстаны Айбар Жылкайдаровыг оноогоор цэвэр (10:0), шөвгийн наймд залуучуудын ЕАШТ-ий мөнгө, хүрэл медальт Болгарын Жемал Рушен Алиг 6:2-оор ялсан ч хагас шигшээд АНУ-ын Кевин Льюист оноогоор цэвэр (1:12) ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд Эстоны Эрик Рейнбокийг оноогоор цэвэр (12:1) яллаа.
Түүний багш Орхон аймгийн “Ирээдүйн одод” сургуулийн дасгалжуулагч, ОУХМ Батсайханы Идэрсайханд давхар баяр хүргэе. Б.Идэрсайхан Словакт гурван шавьтайгаа (Б.Халиунаа мөнгөн медаль хүртсэн) очиж, хоёр нь медаль хүртэж багшийгаа баярлууллаа.

НЭРИЙН ХУУДАС:
БЯМБАСҮРЭНГИЙН БАТ-ЭРДЭНЭ

1999 оны долдугаар сарын 12-нд Булган аймгийн Сайхан суманд төрсөн. 2013 оноос хойш Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуульд ОУХМ Б.Идэрсайханы удирдлага дор чөлөөт бөхийн спортоор хичээллэж байгаа.

АМЖИЛТ:
2015 он: Өсвөр үеийн УАШТ-ий алт
- Хүүхдийн спортын V наадмын алт
- “Монгол туургатан” ОУ-ын хүүхдийн спортын наадмын хүрэл
- “Асашёорюү Кап” өсвөр үеийн ОУТ-ий мөнгө
2016 он: Өсвөр үеийн УАШТ-ий алт
- “Асашёорюү Кап” өсвөр үеийн ОУТ-ий алт
2018 он: Залуучуудын УАШТ-ий алт
- “Journeymen Cliff Keen” Нью-Йоркийн ОУТ-ий алт 
- Залуучуудын Азийн АШТ-ий мөнгө

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
otgoo
myndag zaluu shuu bayar hurgei medeej bagsh idersaihand mon mongon medali awsan haliunaad bayar hurgei
2018/09/24 202.179.11.10
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 37