8o
Улаанбаатар хот
mobile menu

Т.Долгормаа хоёр дараалан өндөр онооны эзэн боллоо

2018-09-24 15:57:24

Монголын боулинг сонирхогчдын холбооноос 3 дахь жилдээ зохион байгуулж буй “Big bowling friendship-2018” үндэсний лигийн хоёрдугаар тойргийн хоёрдугаар шатны тоглолт өчигдөр “Big bowling” төвд боллоо.

Эхний шатанд уламжлал ёсоор 14 баг өрсөлдөж урьдчилсан шатанд 6 тоглолт хийгээд өндөр оноотой 12 баг нь финалын шатанд шалгарч хасагдах журмаар аваргаа тодрууллаа.

Энэ удаагийн тэмцээний аваргаар Б.Батхүү ахлагчтай Т.Нансалмаа, Г.Золбоо нарын баг тодорч, дэд байрыг Ж.Содномдорж ахлагчтай Ш.Мөнхжаргал, Х.Хишигбат нарын баг, гутгаар байрыг Э.Харцага ахлагчтай Т.Долгормаа, Д.Отгонжаргал нарын баг эзэллээ.

9-р байраар шалгарсан Э.Харцага ахлагчтай баг хошой аварга хоёр ч багийг өвдөг шороодуулж улмаар хүрэл медалийн төлөөх тоглолтонд 572 оноо буюу өчигдрийн тэмцээний хувьд хамгийн өндөр оноог авсан. Харин алтан медалийн төлөөх тоглолтонд Г.Батхүү ахлагчтай баг 551 оноо авсан юм.

Тэмцээний шилдэг тамирчин буюу өндөр онооны эзнээр эрэгтэйчүүдээс Электрон дартсын холбооны тамирчин П.Одхүү (256 оноо), эмэгтэйчүүдээс “Strikes” клубын тамирчин Т.Долгормаа (219 оноогоор хоёр тэмцээн дараалан шилдэг тоглогч болсон) нар шалгарсан байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл