"Баку-2018" жүдо бөхийн ДАШТ-ий зургаа дахь өдрөө үргэлжлэн явагдаж байна. Эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд манай улсаас ШШГЕГ-ын "Сүлд" спорт хорооны тамирчин ОУХМ Л.Отгонбаатар Зооны аваргын төлөө Гүржийн Варлам Липартелианитай барилдан цагийн төгсгөлд вазари үнэлгээр алдан ялагдсан. Л.Отгонбаатар хүрэл медалийн төлөө өнгөрсөн оны дэлхийн аварга Японы Аарон Вольфтой хүч үзэн ялалт байгуулсанаар ДАШТ-ээс анх удаа хүрэл медаль зүүлээ.
Улмаар манай улс "Баку-2018" жүдо бөхийн ДАШТ-ээс ийнхүү 2 дахь хүрэл медалиа хүртээд байна