Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Азербайжаны нийслэл Баку хотноо үргэлжилж байна. Өнөөдөр манай улсаас +100 кг-д хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, олон улсын хэмжээний мастер Ө.Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдийн +78 кг-д олон улсын хэмжээний мастер Б.Мөнхтуяа нар барилдана. Н.Түвшинбаяр аваргын хэсэгт Чехийн Лукас Крплак, Нидерландын Хенк Грол, Азербайжаны Ушанги Кокаури зэрэг шилдгүүд багтжээ. H.Түвшинбаяр аварга Казахстаны тамирчин Б.Тогтогоновтой, Ө.Дүүрэнбаяр Венесуэлийн тамирчин П.Пинедатай эхний барилдаанаа хийх бол Б.Мөнхтуяа Германы тамирчин К.Веисстэй барилдана.
Өнөөдөр дэлхийн аваргад манай 3 бөх барилдана
2018-09-26 10:37:35