8o
Улаанбаатар хот
mobile menu

Нэхий дээлийг хэрхэн арчлах вэ?

2015-11-20 13:32:00

Хэрэв та нэхий дээл авахаар шийдсэн эсвэл аль хэдийн өмсөж эдлэж байгаа бол өвлийн улиралд таныг чимж байдаг дулаан нэхий дээлээ хэрхэн зөв арчилж цэвэрлэх талаар зөвлөгөө өгье! 

  • Та нэхий дээлээ өмсөөгүй цагтаа боож эвхэж хадгалах хэрэггүй, өлгүүрт өлгөөд хуурай газарт гялгар болон цаасан уутанд хийж хадгал. Цагаан эрвээхэй идэх вий гэж санаа зоволтгүй . Учир нь таны нэхийг боловсруулахад ордог бодис нь шавьжнаас хамгаалдаг тусгай бодис нь шавьжнаас хамгаалдаг тусгай бодис агуулдаг юм.
  • Харин та дээлээ сүү, жимсний шүүс, ундаа, шар айраг болгохоос болгоомжлоорой. Учир нь эдгээр зүйлсийн толбо хими цэвэрлэгээний явцад бүрэн гүйцэт арилдаггүй тал бий. 
  • Илгэн бүтээгдэхүүн бохирдохдоо амархан байдаг учраас тоосжилтоос хамгаалж, мөн цахилгаан цэнэгийг бууруулах зорилгоор өглөө болгон үслэг сойзоор сойздож байх хэрэгтэй. 
  • Их бохирдсон үед органик уусгагч / бензин, ацетон/ -аар цэвэрлэж болно. 
  • Бага зэргийн тос толбо нь нэхийг нэхийгээр үрэх, мөн хар талхаар үрэхэд арилна. 
  • Нэхий дээлэнд товч хадахдаа үндсэн товчны зэрэгцээ товч оёсон гадаргыг сэтэрч урагдуулахгүйн тулд жижиг контур товчийг дээлний дотоор талд давхар оёдог. Дотор талд үсийг нь утастай орооцолдуулахгүйн тулд нимгэн цаас тавьж жижиг контур товчийг тавьж оёод цаасыг урж авна. 

  • Цас бороонд болон бусад байдлаар норсон тохиолдолд нарны шууд тусгалаас хол, тасалгааны температурт хатаана.
  • Халаагуур болон бусад хатаах хэрэслээр хатаахыг хориглоно.
  • Хатсаны дараа шаардлагатай бол ширүүн үстэй хялгасан сойзоор жигд самнаж цэвэрлэнэ.
  • Их хэмжээгээр бохирдсон тохиолдолд та нэхий дээлээ технологийн дагуу зориулалтын хими цэвэрлэгээнд өгч цэвэрлүүлээрэй
  • Усгүй хими цэвэрлэгээ нь нэхийний дулаан чанарыг хадгалж чадна. Бас агшихгүй.
  • Ер толбо дусаж, бохир болсон тохиолдолд хурдан цэвэрлэх хэрэгтэй.
  • Гарцаагүй тохиолдолд хуурай даавуу тавьж илгэн талаас нь индүүднэ.

Арьсны талаар та сайн мэдэх үү?

Арьс нэхий бол мэргэжлийн биш хүний хувьд ердөө л зах, малгай дээл хийж өмсөхөөр элдсэн аль нэг амьтны арьс л даа.
Харин мэргэжлийн хүний хувьд арьс шир гэдэг маань өнгө зүсийн бүхэл бүтэн ертөнц.
Ердийн нэг дээл, оготор дээл хийгээд өмссөн нь болхи харагддаг хүний хонины нэхий маань сайн элдэж янзлаад будчихвал, “ далайн мигуйнхаас” эгээ хэн ч ялгахааргүй сайхан арьс болдог. Хонины нэхийг ямар л бол ямар өнгөтэй, гялалзсан сайхан зөөлөн үстэй, үнэг халиуны арьснаас мэргэжлийн хүн ч бараг ялгахааргүй болгон хувиргаж болно.
Бүдүүн ноост хонины нэхийг үсний урт богиноор нь ноосон, хагас ноосон, сармай гэж 3 ангилна. Бөөрний ноос сунгахад 6 см-ээс доошгүй байвал ноосон буюу дээлний нэхийд тооцогддог.


Чухам ийм нэхийгээр л дулаан сайн барьдаг урт, богино нэхий дээл хийдэг. Ийм дээлтэй харуул манаанд гарах хилчин, малчин жинчин ямар ч хүйтэн салхи шуургатайд ажирдаггүй. Үс урт,сахлаг байх тусмаа нэхий дулаан байдаг. Бүдүүн ноост ийм нэхийгээр дээл хийдэг бол нарийн, хагас нарийн ноост хонины нэхийгээр үслэг эдлэл, тухайлбал эмэгтэй хүний хэлхгэр дээл, хантааз, зах, малгай хийнэ.
Хонины бохир нэхийг “ далайн мигуйн” арьсаар хийснээс огт ялгагдахгүй гялалзсан хар дээл болгоно гэдэг нь тийм ч хялбар зүйл биш. Нэхий ангийн үсэн эдлэлийн газрын эсгүүрчний гарт орон ортлоо технологийн 57 дамжлага дамжина. Эхлээд дэвтээнэ, эвхэж зөөлрүүлнэ, дахин дэвтээнэ, угаана, хальслана, дахин угааж тослоггүй болгоно, идээлнэ, эвхэж идээ сайн оруулна, хатаана, нухлана гэх мэт. Чухамхүү ингэж л нэхийг өөрөөр хэлбэл хонины арьсыг өөр бусад амьтных шиг гоё сайхан болгоно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Бат
Турк нэхий дээлийн үрчгэрийг яаж тэнийлгэх вэ
2023/12/14 139.5.216.192
Дамринжав
баярлалаа үнэтэй зөвөлгөө байна.
2021/01/09 66.181.161.76
Баярчимэг
Гэрийн нөхцөлд өөрөө яаж цэвэрлэх вэ
2020/12/05 66.181.161.14
Жавхаа
Нэхийгээ арчилхын тулд яаж цэвэрлэх вэ
2017/10/29 202.9.42.9
  • Recent
  • Most Read
  • Most Comment