8o
Улаанбаатар хот
mobile menu

П.Орхоны оронд С.Батцэцэг барилдана

2018-10-03 08:59:00

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 20-28-ны өдрүүдэд Унгар улсын нийслэл Будапешт болно. Энэхүү тэмцээнд шилдэг тамирчдын нэг МУГТ П.Орхон оролцохгүй бөгөөд түүний оронд Олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Ази тивийн аварга С.Батцэцэг барилдахаар болсон байна. Тодруулбал, энэ сарын эхээр Азийн олимпийн зөвлөлөөс П.Орхоны допингийн шинжилгээний дүн эерэг гарсныг зарлаж, Азийн наадмаас авсан алтан медалийг нь хүчингүй болгосон билээ. Азийн Олимпийн зөвлөлөөс “П.Орхонд наймдугаар сарын 20-ны өдөр хийсэн шинжилгээгээр допин хэрэглэсэн байсан нь илэрч, тэмцээнээс хасагдах ёстой байсан. Тус шинжилгээний хариуд үндэслэн тэмцээний үеэр түүний гаргасан амжилтыг хүчингүй болгож байна” хэмээн мэдэгдсэнээр түүний алтан медалийг хураан авч барилдах эрхийг нь хасаад байгаа билээ.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл