8o
Улаанбаатар хот
mobile menu

Тархины үйл ажиллагаанд хортой 10 зуршлын талаар та мэдэх үү?

2018-10-03 11:26:00

Хүний биед нөхөн төлждөггүй ганцхан төрлийн эс бол хүний тархины эс юм. Дараах 10 үйлдэл таны тархины эсийн үйл ажиллагааг удаашруулж сөргөөр нөлөөлдөг байна.

1. Өглөөний цай уухгүй байх

Өглөөний цай уудаггүй хүмүүст цусны сахарын хэмжээ бага байдаг. Энэ нь тархинд хангалттай энерги дутагдсанаас тархины доройтолд хүргэдэг

2. Хэт идэх

Энэ нь тархины судсыг хатууруулан сэтгэх чадварын хүчийг бууруулдаг

3. Тамхи татах

Энэ нь тархийг бага багаар жижигрүүлдэг ба яваандаа Алцхаймерын өвчин(тэнэгрэл)-д хүргэдэг

4. Сахар ихтэй чихэрлэг зүйлс их хэрэглэх

Их хэмжээний чихэр хэрэглэхэд ходоодноос уураг болон бусад тэжээлийн бодисын шимэгдэлтийг бууруулдаг ба энэ нь тархины тэжээлийн дутагдалд хүргэж, тархины хөгжилтийг алдагдуулдаг

5. Агаарын бохирдол

Тархи бол бидний биеийн хамгийн их хүчилтөрөгч хэрэглэдэг эрхтэн. Хүчилтөрөгч багатай бохир агаараар амьсгалах нь тархины чадамжийг бууруулдаг.

6. Нойрны дутагдал

Унтах нь тархины амралт болдог. Удаан хугацаагаар нойр муутай явах нь тархины эсүүдийг үхүүлдэг.

7. Унтахдаа толгой дээгүүрээ хөнжлөөр бүтээх

Толгойгоо бүтээж унтах нь амьсгалж буй агаарын нүүрстөрөгчийн концентрацийг нэмэгдүүлж, хүчилтөрөгчийг багасгадаг тул тархинд гэмтэл үүсгэх хор нөлөөтэй.

8. Өвчтэй үедээ ажиллах

Өвчтэй үедээ их ажиллах, хичээл хийх нь бас тархинийг гэмтээж үйл ажиллагааны чадварыг бууруулдаг байна.

9. Бодож сэтгэх дутагдах

Бодож сэтгэх бол тархины дасгал сургуулалт юм. Идэвхжүүлэх бодол, сэтгэмж дутагдсанаас тархи жижгэрдэг

10. Бага ярих

Оюунлаг харилцан яриа нь тархины чадамжийг дээшлүүлдэг.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment