7o
Улаанбаатар хот
mobile menu

UFC-ийн ерөнхийлөгч Дана Уайт Хабибыг дахин UFC-ийн дэвжээнд гаргахгүй хэмээн мэдэгдлээ

2018-10-08 09:42:00

UFC-гийн аварга Хабиб Нурмагомедов болон ирланд эр Конор Макгрегорын тулаан өчигдөр Лас-Вегаст болж өнгөрлөө. Дэлхий нийтийн анхаарлыг татаад буй уг тулаан Хабиб Нурмагомедов ялалтаар төгссөн ч тэрээр дэвжээнээс бууж Конорын багийн хүнийг цохиж гэмтээсэн нь багагүй шуугиан тарьсан байна. Энэ явдлаас болж аваргын бүсийг гардуулах үйл ажиллагаа тасалдсан юм. 20,000 хүн цугласан танхимд эмх замбараагүй байдал үүсгэсэн Хабиб Нурмагомедовын гурван хүнийг цагдаагийхан баривчлаад байсан ч Конор Макгрегорын гомдолгүй гэх тайлбарын дагуу тэднийг суллажээ. UFC-ийн ерөнхийлөгч Дана Уайт Хабибыг дахин UFC-ийн дэвжээнд гаргахгүй хэмээн мэдэгдсэн байна. 

Эх сурвалж: Washington post

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Сурагчдыг ханиад томуунаас урьдчилан сэргийлэхийн тулд 12-р сарын 15-наас 2-р сарын 15 хүртэл амраах нь зөв үү.

Нийт санал өгсөн: 14