8o
Улаанбаатар хот
mobile menu

Э.Содномпилжээ Азийн паралимпоос алтан медаль хүртлээ

2018-10-14 13:55:00

Азийн пара олимпын наадам Индонезийн нийслэл Жакарта хотод долоо хоногийн турш үргэлжилж өнөөдөр өндөрлөх гэж байна. Энэхүү паралимпийн наадмын пауэрлифтингийн 107 кг жинд Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ дэлхийн рекордыг шинэчлэн тогтоож, Азийн наадмын аваргын алтан медалийн эзэн болсон байна. Ийнхүү Монгол Улсын баг тамирчид "Жакарта-2018" Азийн пара олимпийн наадмаас таван медаль хүртээд байна.

Э.Слдномпилжээгийн хувьд 107 килограммын жинд хүч үзэхдээ 244 килограммыг өргөснөөр дэлхийн дээд амжилтыг дөрвөн килограмаар ахиулжээ. Азийн пара олимпийн наадамд 42 улс орны 2831 тамирчин спортын 18 төрлөөр 546 алтан медалийн төлөө хүч чадлаа сорьж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл