8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Ээлжит бус чуулган нээлтээ хийж, ҮХЦ-ийн дарга Ж. Амарсанааг чөлөөлсөн өдөр

2016-02-19 18:10:00

Өнөөдөр ажлын сүүлийн өдөр. Маргааш та бүхэн хайртай гэр бүлтэйгээ амралтын өдрийг хэрхэн өнгөрүүлэх талаар бодон, төлөвлөж сууна уу. Ойрын өдрүүдэд цаг агаар хүйтэн байх бөгөөд, дулаан хувцаслахыг танд сануулж байна. Хэдийгээр ажлын сүүлийн өдөр ч гэсэн өнөөдөр хоёр дахь удаагаа хойшлоод байсан УИХ ээлжит бус чуулганы нээлтээ хийлээ. Нээлтээ хийсэнээр хүлээгдэж байсан хуулиуд хэлэлцэгдэж хэрэгжиж эхэлнэ. Ингээд шинэлэг мэдээлэлээр дүүрэн Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна.Тойм мэдээлэлээ хүлээн авна уу.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулахаар боллоо

УИХ-ын ээлжит бус чуулганыг нээлээ. Чуулганы танхимд Ардчилсан намын бүлгээс 33, мөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Г.Уянга, Л.Цог, М.Сономпил, С.Дэмбэрэл нарын гишүүд ирсэнээр ирц бүрдэж нээлтээ хийлээ. УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж шийдвэрээ гаргалаа. УИХ-ын дарга З.Энхболд түүнийг хууль зөрчсөн хэмээн үзэж албан тушаалаас нь эгүүлэн татах албан тоотыг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Харин Улсын дээд шүүхээс түүнийг эгүүлэн татахыг зөвшөөрснөөр ийнхүү УИХ-аар хэлэлцсэн юм. Уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн О.Баасанхүү асуулт асууж, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хариулсны дараа санал хураалаа. Чуулганд оролцсон 44 гишүүнээс 35 гишүүн нь Цэцийн гишүүнийг эргүүлэн татахыг дэмжиж есөн гишүүн дэмжсэнгүй. Ингэснээр Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанааг огцруулахаар боллоо. 

Н.Энхбаяр Шадар сайд болох эсэх асуудал улс төрийн хүрээнд нэлээд яригдаж байгаа. ЗГХЭГ-аас энэ сарын 01-ны өдөр Шадар сайдын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Н.Энхбаярын хувийн ашиг сонирхолын урьдчилсан мэдүүлгийг авахаар АТГ-т хүргүүлсэн байгаа. АТГ-ын ямар хариу өгсөн  гэдгээс Н.Энхбаярын Шадар сайд болох хувь заяа шийдэгдэхээр болсон.

АТГ-ын дарга Н.Ганболд 2016 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр 01/1043 дугаартай албан тоот бичгийг ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Ш.Солонгод хаяглан хариу ирүүлсэн байн. Тус хариуг бүрэн  эхээр нь хүргэе. “Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын Шадар сайдын албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн Намбар овогтой Энхбаярын хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт заасны дагуу хянан үзэхэд Улсын Ерөнхий прокурорын газрын 2016 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн 1/184 дугаартай албан бичиг, Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл технологийн төвийн 2016 оны хоёрдугаар сарын 4-ний 15/131 дугаартай албан бичгээр тус тус ирүүлсэн лавлагаагаар нэр дэвшигч Н.Энхбаярын Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн ялтай байдал дуусгавар болоогүй байна.

Нэр дэвшигч Н.Энхбаяр нь ялтай байх хугацаандаа Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчиж Гүйцэтгэх ажлын тухай хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан мөнгө угаасан, гэрээгээр халхавчлан бусдын өмч хөрөнгийг залилсан бусдаас их хэмжээний хээл хахууль авсан хэргүүдэд холбогдон шалгагдаж байгаа зэрэг нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.1,3-т зааснаар тухайн албан тушаалд томилогдоход ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдлыг бий болгож байна. Үргэлжлэл хариуг энд дарж уншина уу.

Г.Энхномин: ”World Korea” ХХК-д 20 гаруй сая төгрөгөөр хулхидуулчихлаа

Солонгосын их, дээд сургуулиуд руу хамгийн боломжит нөхцлөөр оюутан залуусыг зуучилдаг хэмээн нийгэмд нэлээд нэр хүндтэй гэх "World Korea" группт нэгэн иргэн хулхидуулжээ. Тэд нэг сарын дотор 20 гаруй сая төгрөгөөр хохироод байгаа аж. Найдвартай, олон жил үйл ажиллагаа явуулж байгаа хэмээн өөрсдийг рекламдаж, цөөнгүй урлагийн арга хэмжээг ивээн тэтгэж харагддаг "World Korea" компани одоогоор хэдэн хүнийг ингэж хулхидсан тодорхойгүй байна. Хохирогч Г.Энхномин нөхөр Б.Өгөөмөрийн  хамт "Эмчилгээний нэг сарын визийг 3-5 хоногийн дотор нас, хүйс, ажил орлого, нийгмийн даатгал харгалзахгүй гаргаж өгнө" гэсэн зарын дагуу тус байгууллагад ханджээ. Энэ талаар хохирогч Г.Энхноминтой ярилцлаа.

-“World Korea” группт хэдэн төгрөг өгөөд мөнгөө алдсан юм бэ. Юу болсон талаар мэдээлэл өгөөч?

Өнгөрсөн аравдугаар сарын сүүлээр намайг  савандаа хавдартай байж болзошгүй гэсэн дүгнэлт гарсан. Үүнээс хойш зөндөө эмнэлгээр явсан боловч мэдэгдэхгүй мөртлөө хавдартай байна гэсэн онош гарсан учраас энийгээ үзүүлэх гэж л Солонгос явсан юм. Мөн манай нөхөр нуруу суулттай учраас мөн л үзүүлэх гэж байсан. Анх 24 төрлийн шинжилгээг өгнө гэж байсан юм. Анх 2015 оны 12 сарын 07-ны өдөр World Korea" компанийн сайтаар виз түргэн шуурхай гаргана гэсэн мэдээлэл гарсан. Тухайн зарыг хараад нөхөр бид хоёр хандсан юм. Тухайн өдрөө очоод найдвартай гэсэн учраас 1200 ам доллар өгөөд визээ гаргуулсан. Бид хоёрын виз 5 хоногийн дотор гарсан юм. Виз гарсаны дараа бид хоёрыг дуудаж уулзаад одоо “та 2  виз гарсан учраас барьцаа байршуулах ёстой. Буцаад хугацаандаа ороод ирэхэд байршуулсан хөрөнгийг өгнө” гэж хэлсэн. Бид хоёрыг санаа зоволтгүй байршуулсан хөрөнгийг буцаагаад өгнө гэж тухайн үед хэлж байсан. Тэгээд бид Солонгос руу арванхоёр дугаар сарын 30-ны өдөр явсан. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээлэлийн энд дарж уншина уу.

Д. Пүрэвдаваа: Би эмэгтэй хүнд гар хүрдэггүй, манай эхнэр ч жирэмсэн

Сүүлийн үед Баянзүрх дүүргийн Засаг дарга Д. Пүрэвдаваагийн талаар таагүй мэдээлэлүүд гарч эхэлсэн. Түүнд зодуулсан гэх Г.Эрдэнэ гэх эмэгтэй одоо эмнэлэгт хэвтэж байгаа бөгөөд зодуулсаны улмаас эхэс ховхорч, цус алдсан гэсэн мэдээлэл өгсөн. Хэвлэл мэдээлэлээр гарч байгаа  мэдээлэлд Засаг дарга Д. Пүрэвдаваа хариулт өглөө. Тэрбээр хэлэхдээ "Би эмэгтэй хүнд амьдралдаа гар хүрч үзээгүй. Энэ олон камерын өмнө албан ёсоор хэлье. Би охин дүүтэй. Гурван хүүхэдтэй, эхнэр маань тогоо шиг гэдэстэй, таван сард амаржина" гэсэн хариулт өглөө. Мөн Г.Эрдэнэ даргаар ажиллаж байх хугацаандаа алдаа дутагдал гаргасан гэж хэллээ. 

"Тоёота" компани гурван сая машинаа буцаан татна

Японы автомашин үйлдвэрлэгч "Тоёота" компани дэлхий даяар худалдаалагдсан 3 сая гаруй автомашинаа буцааж татах болсноо албан ёсоор зарлажээ. Авто машинуудаа буцааж татах болсон шалтгаан нь аюулгүйн бүстэй холбоотой аж. Тодруулбал, авто машинуудын суудлын бүсний металь хөндлөвч нь ослын үед зорчигчид ноцтой гэмтэл үзүүлж болзошгүй хэмээн үзсэн байна. Эргүүлэн татагдах болсон автомашины төрөлд 2012-2015 оны RAV 4, 2005-2016 оны VANGUARD зэрэг машинууд оржээ. 

Улсын арслан Х.Мөнхбаатар зодог тайлна гэв

Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар зодог тайлах гэнэ. Тэрээр наадмаас хойш заал, танхимын барилдаан болон Бичин жилийн цагаан сарын барилдаанд зодоглоогүй юм. Харин “Бичин жилийн анхны уралдаанд буурал морь минь түрүүлж азтай байлаа. Олон жилийн гомдол харуусал бага ч гэсэн арилах шиг” хэмээн цахим хуудаснаа бичсэн байсан юм.  Тэрээр яагаад зодог тайлах болсон шалтгаанаа тайлбарлах бөгөөд өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм байна

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Санаа амар
Ээлжит бус чуулган энэ удаа түүхэнд байгаагүй тун сайн ажиллалаа.
2016/02/20 103.17.108.42