8o
Улаанбаатар хот
mobile menu

Эд эрхтний хэлбэртэй жимс, ногоо эрүүл мэндэд тустай гэдгийг мэдэх үү

2016-02-20 14:19:00

Хүний биеийн эд эрхтэнтэй хэлбэр дүрсийн хувьд төстэй ногоо, жимс хэрэглэх нь тухайн эрхтний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг хачирхалтай зүй тогтлыг эрдэмтэд илрүүлжээ. Хэдий тийм ч энэхүү зүй тогтлын нууцад нэвтрэн тайлбарлаж хараахан чадахгүй байгаа ажээ. Ингээд, зарим эд эрхтэнд тустай, хэлбэрийн хувьд адилхан жимс, ногоог танилцуулъя.

 

УЛААН ЛООЛЬ-ЗҮРХ

Улаан лоолийг голоор нь хэрчвэл бүтэц нь хүний зүрхнийхтэй төстэй. Эрдэмтдийн сүүлийн үеийн судалгаагаар, улаан лоольд агуулагддаг ликопин гэдэг бодис зүрхний өвчин тусах явдлыг эрс бууруулдаг нь тогтоогдсон байна.

 

НИМБЭГ-ХӨХ

Тэгвэл нимбэг эмэгтэй хүний хөхтэй адилхан хэлбэртэй нь ч тохиолдлын зүйл биш гэлтэй. Юу гэвэл, энэ жимсний гол бодис лимоноид хөхний хорт хавдар тусахад идэвхтэй саад болж эсэргүүцдэг ажээ.

 

МАЙЛЗ-ЯС 

Майлз хэмээх нарийн ногоо хүний гар, хөлний ясны хэлбэрийг санагдуулдаг. Энэ ногоонд яс бэхжүүлэгч цахиур буюу кремний маш их хэмжээгээр байдаг гэнэ.

 

ЛУУВАН-НҮД

Лууванг цагариглан хэрчвэл хүний нүдтэй маш их төстэйг анзаарч болно. Солонгон гэдэг нүдний бүрхүүл дэх зурааснууд хүртэл ажиглагдана. Нүдний эрүүл мэндэд А витаминаар баялаг лууван шиг хэрэгтэй ногоо өөр үгүй. Тогтмол лууван идэж заншвал нас ахиад хараагүй болно гэхээс айлтгүй. 

 

ХУШГА-ТАРХИ 

Харин хушга хүний тархитай дэндүү адилхан. Чухам хушганд омега-3 гэдэг тосны хүчил хамгийн ихээр агуулагддаг байна. Омега-3 хүчил тархины хэвийн ажиллагааг хангадаг хамгийн чухал хүчил ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Travon
Good to find an expert who knows what he's talnkig about!
2016/04/19 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment