8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын спортын “АЛТАН ХУУДАС” МЕХИКОГИЙН БААТРУУД

2018-10-21 11:10:00

1968 оны аравдугаар сарын 20-ны өдөр буюу одоогоос 50 жилийн өмнө нь Монголын чөлөөт бөхийн төдийгүй спортын түүхэнд алтан үсгээр бичигдэх түүхэн үйл явдал болж байлаа. Учир нь Мексикийн нийслэл Мехикод болсон зуны XIX олимпийн их наадмын чөлөөт бөхийн төрөлд Ч.Дамдиншарав, Б.Сүхбаатар, Ц.Нацагдорж, Д.Сэрээтэр, Т.Артаг, Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Ө.Эрдэнэ-Очир гэсэн Монголын чөлөөт бөхийн “Алтан үе”-ийн найман төлөөлөгч, ардын багш, гавьяат дасгалжуулагч С.Магсарын удирдлага дор эх орноо төлөөлөн оролцсон билээ. Мехикогийн дэвжээнд 87 кг-ын жинд хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Жигжидийн Мөнхбат агсан мөнгө, 52 кг-д ардын багш, гавьяат тамирчин Чимэдбазарын Дамдиншарав, 70 кг-д ардын багш, гавьяат тамирчин Данзандаржаагийн Сэрээтэр, 78 кг-д гавьяат тамирчин Төмөрийн Артаг агсан хүрэл медаль хүртэж, Монгол Улсын алтан соёмбот далбаагаа олимпийн тэнгэрт анх мандуулсан түүхтэй. Хагас зуун жилийн тэртээ Мексикээс авчирсан дөрвөн тамирчны олимпийн анхны медалийн замналаар Монголын тамирчид хүн төрөлтөний спортын хамгийн том баяр наадмаас хоёр алт, 10 мөнгө, 14 хүрэл, нийт 26 медалийг хүртээд байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл