-9o
Улаанбаатар хот
mobile menu

Б.БЯМБАДОРЖ тавдугаар байрт оров

2018-10-25 15:02:50

“Будапешт-2018” бөхийн төрлүүдийн ДАШТ-ий дөрөв дэх өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Дмитрий Коркиний нэрэмжит ОУТ-ий мөнгө, “Монголиа Опен” ОУТ-ий хошой мөнгө, нэг хүрэл медальт, энэ жилийн улсын аварга, үндэсний шигшээ баг, “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Бат-Эрдэнийн Бямбадорж тавдугаар байрт орлоо.
Тэрбээр Будапештэд 1/16 шигшээд Иракийн Давод Аль Дулаимиг оноогоор цэвэр (10:0), 1/8 шигшээ барилдаад ДАШТ-ий мөнгө, хүрэлмедальт АНУ-ын Жеймс Гринийг 4:2-оор ялсан ч шөвгийн наймд “Лас-Вегас-2015” ДАШТ-ий алтан медальт ОХУ-ын Магомедрасул Газимагомедов хүч үзэж 0:5-аар ялагдсан билээ. Тэгвэл өнөөдөр дагах барилдаанд “Баку-2015” Европын анхдугаар наадмын хүрэл, ЕАШТ-ий мөнгөн медальт Туркийн Мустафа Кайятай цэвэр ялж, хүрэл медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн дэлхийн аварга Гүржийн Зураб Якобишвилитэй хийж оноогоор цэвэр (0:10) ялагдсан.
Дэлхийн дэвжээнд анх удаа зодоглосон Б.Бямбадорж дэлхийн шилдгүүдтэй айж бэргэлгүй тун зоримог, дайчин, ухаалаг барилдаж, медалийн төлөө барилдав. Юм нэгээр дуусахгүй, цаашид олон дэлхийн аварга түүнийг хүлээж байна. Будапештийн дэвжээнд манай эрэгтэй бөхчүүдээс гурван тамирчин Дэлхийн аваргын дарийн утаа анх удаа үнэрлэсэн ч тун сайн барилдлаа. Б.Бямбадоржоос гадна өчигдөр 92 кг-д Л.Төртогтох хүрэл медалийн төлөө барилдаж ялагдсан бол 65 кг-д Т.Тулга жиндээ долдугаар байрт орсон юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment