8o
Улаанбаатар хот
mobile menu

Тойм: Хууль зөрчсөн 3 албан тушаалтанд хариуцлага тооцуулж, Сургуулиудыг "Halloween" баяр тэмдэглэхийг хориглосон өдөр

2018-10-25 18:40:00

Цаг уурынхан хэд хоногийн өмнөөс сануулсанчлан энэ жилийн анхны хамгийн их цас орлоо. Орох орохдоо нэвсийтэл дарлаа. Энэ цас унтаа байсан хот хөдөөгийн иргэдийг сэрээлээ. Хотын гудамжны шороо тоос дарагдан,  агаар цэвэршээд сайхан байгаа ч өвлийн хүйтэн наашлан байгаагийн дохио боллоо. Намрын сүүл сартай уралдан орсон анхны цас тун удахгүй айлчлах өвлийн бэлтгэлийг эрхгүй сануулж байна. Та өвөлд бэлэн үү. Нутгийн ихэнх хэсгээр их хэмжээгээр орж байгаа нойтон цас, цасан шуурганы улмаас зарим автозамуудын зорчих хэсэгт онцгой нөхцөл байдал үүсч байна.

Өнөөдөр Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Дорноговийн нутаг Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-25 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Иймд зам даваа хаагдах, халтиргаа гулгаа үүсэх зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүсч болзошгүй тул иргэд, тээвэрчид та бүхэн онцын шаардлагагүй тохиолдолд орон нутагт зорчихгүй байх, зорчих тохиолдолд тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, баталгаатай тээврийн хэрэгсэл сонгож, анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.Хөдөө орон нутагт өвлийн бэлтгэл болон замд гарах гэж байгаа жолооч нарт аюулгүй байдлаа хангахын сануулж байна. Ингээд өнөөдрийн Монголын нэг өдөр тойм булангаа хүргэж байна.

Өнөөдөр манай хэвлэлийн хуудаснаа

Д.Сумъяабазар: Дорнодын Засаг дарга М.Бадамсүрэнгээс болж өдөрт 770 сая төгрөг алдаж байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохион байгуулдаг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн бага хуралд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, АМГТГ-ын орлогч дарга М.Энхжаргал, Ц.Эрдэнэбаяр болон яамны газар, хэлтсийн дарга нар оролцож, салбарын энэ оны эхний есөн сарын мэдээллийг олон нийтэд танилцууллаа.  

2018 оны эхний есөн сарын байдлаар 33.5 сая тн нүүрс, 979.4 мян.тн зэсийн баяжмал, 14.5 тн алт, 4.0 мян.тн молибдений баяжмал, 2.5 сая тн төмрийн хүдрийн баяжмал, 57.1 мян.тн хайлуур жоншны баяжмал, 62.6 мян.тн цайрын баяжмал, 5.0 сая баррель газрын тос, 10.5 мян.тн катодын зэс үйлдвэрлэсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад зэсийн баяжмал 16.0 (1.7%) мян.тн, хайлуур жоншны баяжмал 19.2 (50.7%) мян.тн, цайрын баяжмал 2.0 (3.3%) мян.тн-оор тус тус өссөн байна. Харин нүүрс 2.7 (7.5%) сая тн, молибдены баяжмал 294.5 (6.8%) тн, алт 248.0 (1.7%) кг, төмрийн хүдрийн баяжмал 179.6 (6.7%) мян.тн, газрын тос 710.4 (12.4%) мян.бар, катодын зэс 481.8 (4.4%) тн-оор тус тус буурсан дүн мэдээлэл гарсан гэсэн мэдээллийг танилцууллаа. 

Энэ үеэр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Уул уурхайн салбарынхан 2018 оны есдүгээр сарын байдлаар 43.5 сая тонн нүүрс, 979.4 мянган тонн зэсийн баяжмал, 14.4 тонн алт, 2.4 сая тонн төмрийн хүдрийн баяжмал 57.1 мянган тонн хайлмал жоншны баяжмал, 62.6 мянган тонн цайрын баяжмал, 5 сая гаруй тонн газрын тосыг тус тус салбарын хэмжээнд үйлдвэрлэж, экспортод гаргасан.Шатахууны үнэ ард иргэдийн нуруун дээр ачаа болж байгаад санаа зовж байна. Шатахууны үнийн өсөлт болон бусад дагалдах өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний дагаж өссөж байна. Гэхдээ шатахуун үнэ харьцангуй буурч байна.

Өвлийн шатахууны үнийн өсөлт аравдугаар сард явагдаж, шатахууны үнэ 50 орчим доллараар нэмэгдэж орж ирдэг. Энэ нь буцаад дөрөвдүгээр сардаа зуны түлш рүү шилжихдээ  50 орчим доллараар буурдаг. Шатахууны үнэ харьцангуй буурч байна гэж би харж байна. Тухайлбал газрын тосны үнэ дэлхийн зах зээл дээр 76 орчим доллараар борлуулагдаж байгаа.

 УУХҮЯ бол бодлогын яам. Бодлогын яам бодлого боловсруулах, дунд болон урт хугацааны шатахуун, нефть боловсруулах салбарын бодлогыг боловсруулж, нөөц хангамжийн асуудал, урт хугацааны тогтвортой хөгжлийн асуудлыг бид боловсруулж оруулдаг. Богино хугацаандаа зохицуулах санхүүгийн эрх бидэнд байхгүй. Энэ эрх санхүүгийн төв байгууллага болох сангийн яаманд очдог. Үүнийг ард иргэд маань зөвөөр ойлгоосой гэж хүсч байна. Уул уурхайн яасны хамгийн гол ажлуудыг нэг бол “ЭрдэнэсТавантолгой” компани IPO гаргах юм. IPO гаргах ажил ид дундаа явж байнаАжлын хэсгийн төлөөлөгддийн сонгох ажил хийхээр төлөвлөж байна. Сонгон шалгаруулалт дууссаны дараа олон нийтэд ил болгож зарлана. “Эрдэнэс Тавантолгой” компани IPO гаргахтай холбоотойгоор гадаад зах дээр хийж байгаа ажлын уулзалт үр дүнтэй явж байна. Уул уурхайд хөрөнгө оруулалт хийдэг гол орнуудтай уулзах хүсэлт тавьж, хуваарь гаргаж ажиллаж байна. Энэ уулзалтад Засгийн газрын гишүүд,  УИХ-ын гишүүд, “ЭрдэнэсТавантолгой” компани төлөөлөгчд оролцож байна" гэсэн юм. Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ  үү. 

Хууль зөрчсөн 3 албан тушаалтанд хариуцлага тооцуулав

АТГ-ын сар бүрийн 25-ны өдрийн хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг нар оролцов.Энэ удаагийн хэвлэлийн хурлаар АТГ-аас сүүлийн үед авч хэрэгжүүлсэн зарим арга хэмжээний талаар танилцууллаа. Мөн төрийн байгууллагуудад хүргүүлсэн Зөвлөмжийн биелэлтийн талаар зарим жишээ баримтыг дурдаж мэдээлэв.

АТГ-ЫН АЖЛЫН ХЭСГҮҮД ОРОН НУТАГТ АЖИЛЛАЖ БАЙНА

АТГ-ын 4 ажлын хэсэг өнөөдрийн байдлаар Дорнод, Сэлэнгэ, Говь-Алтай, Говьсүмбэр аймагт ажиллаж байна. Ажлын хэсгүүд үүний өмнө Хэнтий, Баянхонгор, Дорноговь, Булган аймагт ажиллаад дууссан. Үлдсэн аймгуудад удирдамжийн дагуу 11 дүгээр сарыг дуустал ажиллана. АТГ-ын албан хаагчид орон нутагт ажиллахдаа авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилт, 2018 оны худалдан авах ажиллагааны явц байдал, үр дүн, гүйцэтгэлийг хянаж үзнэ. Худалдан авах ажиллагаатай холбоотой хяналт шалгалтыг ҮАГ-тай хамтран явуулж байна.

Өнгөрсөн онд АТГ-ын албан хаагчид 21 аймагт ажиллаж авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгахад олон тооны зөрчил, дутагдал илэрсэн. Зарим зөрчил дутагдал нь гэмт хэргийн шинж агуулсан байж болзошгүй байсан тул гүнзгийрүүлэн шалгаж байгаа. Зөрчил, дутагдлуудаа арилгах, засаж залруулах, дахин гаргахгүй байх чиглэлээр үр дүнтэй ажил зохион байгуулах талаар АТГ-аас 21 аймгийн ИТХ-ын дарга, Засаг даргад өмнө нь Зөвлөмж хүргүүлсэн. Энэ Зөвлөмжийн биелэлтийг шалгах нь энэ удаагийн албан томилолтын бас нэгэн зорилго юм.

АТГ-ЫН ХҮСЭЛТЭЭР САНХҮҮГИЙН МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГААНЫ СУРГАЛТ ХИЙВ

НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Дэлхийн банкны түншлэл болох Хулгайлагдсан хөрөнгийг буцаах CтАР санаачилгатай АТГ хамтран ажилладаг. Энэ хүрээнд тусгайлан хүсэлт тавьж санхүүгийн мөрдөгчдийг чадавхижуулах, мэргэшүүлэх анхан шатны сургалтыг зохион байгууллаа. Сургалтад АТГ-ын мөрдөгчид болон прокурор, тагнуул, цагдаа, татвар, гааль, төв банкны санхүүгийн мэдээллийн албаны ажилтнууд оролцсон. Энэхүү сургалтад хамрагдсан албан хаагчдыг үргэлжлүүлэн дунд, ахисан түвшний сургалтад шат дараалуулан хамруулна. Ингэснээр санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны чиглэлээр хууль хяналтын болон төрийн байгууллагуудын алба хаагчид ижил түвшний мэдлэг чадвартай болж, хамтын ажиллагаа улам сайжрах юм.  

Шар тэмдэглэгээ арилсан гэдэг нь худал мэдээлэл гэв

“Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын хамгийн их түгжирдэг “Цэцэг” төвийн уулзвар,Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн төв, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн уулзвар, Байгалийн түүхийн музейн уулзвар гэсэн дөрвөн уулзварт шар дөрвөлжин тэмдэглэгээ хийж гүйцэтгэсэн.

Гэтэл шар тэмдэглэгээ арилсан гэсэн мэдээлэл өчигдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэлээд гарсан. Албаны хүний зүгээс шар тэмдэглэгээ арилаагүй бөгөөд замын тоосжилт, агаарын бохирдол, авто машины дугуйны үрэлтээс үүдэж тэмдэглэгээний өнгө бүдгэрсэн байна. Иргэдийн төөрөгдлийг арилгах үүднээс хэсэгхэн газрыг угаахад өнгө нь тодорч байгааг харж болно. Дулааны улирал эхлэхэд авто замын арчлалтыг стандартын дагуу хийж гүйцэтгэж, тэмдэглэгээний өнгийг сэргээх боломжтой хэмээн хэллээ. 

Халтиргаа гулгаа үүсч таван машин мөргөлджээ

Өнгөрсөн шөнөөс эхэлж орсон цасны улмаас нийслэлд халтиргаа гулгаа үүсч, замын нөхцөл байдал хүндэрч түгжрэл ихтэй байна.Өнөө өглөө ажлаасаа болон хичээлээсээ хоцорсон одоо ч ажилдаа очоогүй байна гэх сэтгэгдэл олон нийтийн сүлжээнд их байна. 
Түүнээс гадна өвлийн дугуйгаа солиогүй жолооч нар халтиргаатай зам дээр хоорондоо мөргөлдөж түгжрэл үүсгэсэн байдалтай байна гэдгийг Тээврийн цагдаагийн газраас мэдээлэв. Тиймээс жолооч нарыг замын хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг зөвлөж байна.

Сургуулиудыг "Halloween" баяр тэмдэглэхийг хоригложээ

БСШУСЯ-нд Ерөнхий боловсролын зарим сургууль "Halloween" буюу сүнсний баярыг тэмдэглэхээр бэлтгэж, сурагчдаас мөнгө татаж, тусгай өмсгөл шаардаж байгаа гомдлууд иржээ.

"Halloween" буюу сүнсний баяр нь гийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн жагсаалтад тусгагдаагүй. Тиймээс Ерөнхий боловсролын бодлогын газраас сүнсний баярыг тэмдэглэхгүй байх чиглэлийг өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулиудын удирдлагуудад хүргүүлжээ.

Ерөнхий боловсролын бүх сургуульд "Halloween" баяр тэмдэглэхийг хоригложээ

Ирэх онд агаарын бохирдлыг бууруулахад 154 тэрбум төгрөгийг зарцуулна

Үндэсний аудитын газраас Цэвэр агаар сан болон 2008-2016 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гадаад, дотоодын хөрөнгөөр хийгдсэн ажлуудын үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг хоёр хоногийн өмнө танилцуулсан. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр 2008-2016 онд зарцуулсан хөрөнгийн эх үүсвэрийг харвал Улсын төсвийн урсгал зардлаас 97.7 тэрбум, Улсын төсвийн хөрөнгө оруулалтаас 54.9 тэрбум, Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаас 9.4 тэрбум, Монгол Улсыг хөгжүүлэх сангаас 2.1 тэрбум буюу нийт 164.1 тэрбум төгрөг зарцуулсан байна. Үүнээс гадна гадаадын 104.7 сая ам.долларын зээл, 48.6 сая ам.долларын буцалтгүй тусламжийг энэхүү арга хэмжээнд авч ашигласан байнаАгаарын бохирдлыг бууруулах чиглэлээр төсөл арга хэмжээнүүдийг санхүүжүүлж, хэрэгжүүлсэн боловч гүйцэтгэл үр дүнг нэгтгэн дүгнээгүй, агаарыг бохирдлуулагч эх үүсвэрүүдийг тодорхойлон, арга хэмжээний үр дүнг агаарын чанартай харьцуулсан үнэлгээ хийгээгүй байна.Тиймээс агаарын бохирдол дорвитой, илт мэдэгдэхүйц буураагүй гэх мэдээллийг албаны хүн өгсөн билээ.  Мөн агаарын бохирдлыг бууруулахад зарцуулсан хөрөнгийг юунд хэрэглэснээр нь ангилж үзвэл, Үртсэн шахмал түлшний цогцолбор байгуулахад 26 хувийг, Сайжруулсан зуух үйлдвэрлэх, үнс тээвэрлэх автомашин худалдан авахад 22 хувийг, Нам даралтын зууханд шинэчлэл хийхэд 14 хувийг, Сайжруулсан түлш болон агуулахын зардалд 10.9 хувийг гэх мэт бусад зардалд зарцуулсан байна гэх мэдээллийг өгсөн юм. 

Тэгвэл өчигдрийн УИХ-ын байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны  хуралдаанаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Агаарын бохирдлыг бууруулах талаар Улсын Их Хурал, Байнгын хороодын хамтран баталсан тогтоолын биелэлтийн талаар мэдээлэл хийдээ ирэх 2019 онд агаарын бохирдолд зарцуулах мөнгөний төлөвлөлтийн талаар ярилцсан байна.

Торуулбал,  цаашид агаарын бохирдлыг бууруулах чиглэлд 2019 оны төсвийн төсөлд 154 тэрбум төгрөгийг зарцуулахаар төлөвлөөд байгаа аж. Мөн шөнийн тарифын хөнгөлөлт 16,4 тэрбум, бага дунд оврын 3,000 мянган зууханд фильтр суурилуулахад 22,5 тэрбум, сайжруулсан түлшний татаас олгоход 54,7 тэрбум, гэр хорооллын 20,602 айл өрхийг цахилгаан халаагуураар халаах техникийн боломжийг бүрдүүлэх ажлын хүрээнд баригдах “Хүчит шонхор” дэд станцын барилга угсралтын талбайн шарилыг шилжүүлэх зардалд 1,4 тэрбум, өрхийн зуухны индукцийн фильтрт 51 тэрбум, хөрсний бохирдлыг бууруулах арга хэмжээний зардалд 3,3 тэрбум, олон нийтийн мэдлэг мэдээллийг түгээх сурталчилгааны зардалд-350 сая, индукцийн суурилуулалтанд-2,7 тэрбум төгрөгийг зарцуулахаар тус тус төлөвлөөд байгаа гэнэ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл