-15o
Улаанбаатар хот
mobile menu

М.Уранцэцэг “Их дуулга”-аас АЛТАН МЕДАЛЬ хүртлээ

2018-10-28 11:35:00

 Абу Дабигийн “Их дуулга”-аас Гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-ын жингийн аваргын төлөөх барилдаанд Косовогийн залуу жүдоч Дистра Красникиг цэвэр ялж, алтан медаль хүртлээ.

Түүний өрсөлдөгч Дистра Красники 22 настай. Энэ жилийн ДАШТ-ий эхний шатанд Украины залуу од Дария Билодидэд ялагдаж байсан бол өнөөдөр олимп, дэлхийн аварга, Аргентинийн Паула Паретог ялсан юм.

М.Уранцэцэг ийнхүү Абу Дабигийн “Их дуулга”-д аварга болсноор Олон улсын жүдо бөхийн холбооны Гранпри болон “Их дуулга” ангиллын тэмцээнээс 11 дэх түрүүгээ хүртэж байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment