-12o
Улаанбаатар хот
mobile menu

МУГТ М.Уранцэцэг алтан медаль хүртлээ

2018-10-29 09:27:11

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн өчигдөр эхэлсэн. Тэмцээний эхний өдөр Монголын бөхчүүдээс ганцаар дэвжээнд гарсан гавьяат тамирчин М.Уранцэцэг 48 кг-ын жингийн аваргын төлөөх барилдаанд Косовогийн залуу жүдоч Дистра Красникиг цэвэр ялж, алтан медаль хүртэв.

Баянхонгор аймгийн уугуул, "Хүч" спорт хорооны дасгалжуулагч, цагдаагийн дэслэгч, Гавьяат тамирчин М.Уранцэцэг ийнхүү Абу Дабигийн “Их дуулга”-д аварга болсноор Олон улсын жүдо бөхийн холбооны Гранпри болон “Их дуулга” ангиллын тэмцээнээс 11 дэх түрүүгээ хүртлээ.

Манай тамирчны хувьд А хэсгийг тэргүүлэн барилдсан ба эхний тойрогт гоц мөргөж, улмаар Бельги, Португалийн бөхийг ялж, хэсгийн аварга болсон. Харин хагас шигшээ барилдаанд Унгарын жүдоч Ева Черновишкиг цэвэр ялснаар аваргын төлөө шалгарсан юм.

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт, мөнгөн медальт, Гавьяат тамирчин М.Уранцэцэг жиндээ дэлхийн чансааны гуравт бичигдэж байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment