-9o
Улаанбаатар хот
mobile menu

САОРИ ЁШИДАГИЙН тэмцээнээс 10 медаль хүртлээ

2018-11-05 09:06:00

Чөлөөт бөхийн олимпийн гурав, дэлхийн 13 удаагийн аварга, Азийн наадмын дөрвөн удаагийн аварга, Японы алдарт бөх Саори Ёшидагийн нэрэмжит “SAORI CUP” өсвөр үе, залуучуудын ОУТ энэ амралтын өдрүүдэд түүний төрсөн нутаг Цүй хотод боллоо. Чингэлтэй дүүргийн дасгалжуулагч П.Чулуунбаатар, Баянхонгор аймгийн дасгалжуулагч С.Мөнхдуулдах, БТСДуС-ийн дасгалжуулагч Б.Нямбаяр, олон улсын шүүгч Б.Эрдэнэболдын хамт манай улсын 21 тамирчин оролцсоноос нэг алт, долоон мөнгө, хоёр хүрэл, нийт 10 медаль хүртэв. 
Өсвөр үеийн хөвгүүдийн ангилалд Баянхонгор аймгийн тамирчин Н.Батзориг, Ж.Далайдорж, О.Дондов, охидын ангилалд БТСДуС-ийн Д.Энхдангина, Налайх дүүргийн "SJ" клубийн А.Даваажаргал мөнгө, “Женко” клубийн тамирчин Э.Одзаяа хүрэл, залуучуудын ангилалд Чингэлтэй дүүргийн тамирчин Н.Анударь алт, тус дүүргийн тамирчин Б.Энхзул, Баянхонгор аймгийн тамирчин Б.Хонгорзул мөнгө, Ө.Пүрэвсүрэн хүрэл медалийн эзэн боллоо. Сонирхуулахад, Б.Хонгорзул, Э.Одзаяа нар дөрвөн жил дараалан тус тэмцээнээс медаль хүртсэн бол Ө.Пүрэвсүрэн гурав, бусад нь анхны медалиа зүүв. Дөрөв дэх удаагийн тэмцээнд Монгол, Япон, Канад, АНУ, Норвеги гэсэн таван орны 800 гаруй тамирчин өрсөлджээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment