8o
Улаанбаатар хот
mobile menu

М.Уранцэцэг Осакагийн Их дуулгаас мөнгөн медаль хүртлээ

2018-11-26 12:14:00

Жүдо бөхийн “Осака-Их дуулга-2018” тэмцээний  эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг өнөөдөр барилдаж  мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр алтан медалийн төлөө Японы Тонаки Фунатай барилдаж эхний нэг минутад даралтаар цэвэр ялагдсан юм.  Эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Японы Ёшидо Санаг, шөвгийн наймд Португалийн Сидерот Мариаг, хагас шигшээд  БНСУ-ын  Кан Юүжеонийг тус тус цэвэр ялснаар шигшээ барилдаанд тунажээ.   

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл