8o
Улаанбаатар хот
mobile menu

Сагсан бөмбөгийн бүх оддын тоглолт Эрдэнэт хотноо

2016-02-24 15:47:00

Сагсан бөмбөгийн бүх оддын тоглолт анх удаа Эрдэнэт хотын  Хангарьд ордонд  болох гэж байна. Энэ тоглолтын гол өрсөлдөөн манай улсын сагсан бөмбөгийн бүх одод болон АНУ-ын Легионеруудын шигшээ багуудын дунд өрнөх  аж. Тоглолтын үеэр спрайт  цагирган дээрээс довтлох тэмцээн, үзэгчдийн дундах тэмцээн, холбон тоглогчид болон төвийн тоглогчдын ур чавдарыг шалгасан “Скайтел” группын нэрэмжит ур чадварын тэмцээн болох бөгөөд урлагийн тоглолт ч арга хэмжээний хөтөлбөрт багтжээ.  Энэ удаагийн тэмцээн нь бусад тоглолтоос дөрвөн холбон тоглогч, төвийн тоглогч оролцож, спрайт слем данк нэмэгдэж байгаагаа онцлогтой хэмээн зохион байгуулагчид нь ярьлаа. Сагсан бөмбөгийн бүх оддын тоглолт ийнхүү шилдэг гэсэн сонин содон тоглолтоороо үзэгчидтэйгээ уулзах гэж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл