28o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Төмөрхүлэг, Б.Тэмүүлэн нар Хонконгийн тэмцээнд Монгол Улсынхаа нэрийн өмнөөс барилдлаа

2018-12-03 14:40:00

Жүдо бөхийн Азийн нээлттэй олон улсын тэмцээн Хонконгод өнгөрсөн амралтын өдрүүдэд болж, манай бөхчүүд амжилттай оролцлоо. 29 орны эрэгтэй 128, эмэгтэй 92 тамирчин өрсөлдсөн уг тэмцээнд манай улсаас эрэгтэй 14, эмэгтэй 13 тамирчин өрсөлдөж, нэг алт, гурван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн байна. Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд өрсөлдсөн өсвөрийн олимпийн мөнгөн медальт С.Лхагвасүрэн, ОУХМ Б.Хорлоодой нар аваргын төлөө хоорондоо барилдаж, С.Лхагвасүрэн ялснаар улсынхаа анхны алтан медалийг авчээ. Мөн эрэгтэйчүүдийн +100 кг-ын жинд БНСУ-ын залуу од Ким Мин Жон түрүүлж, манай Б.Тэмүүлэн, Н.Түвшинбаяр, Ц.Одхүү нар мөнгө, хүрэл медалиудыг хүртсэн байна.

Жил гаруйн өмнө АНЭ-ын нэрийн өмнөөс барилдахаар гэрээ байгуулсан ОУХМ Д.Төмөрхүлэг, Б.Тэмүүлэн нар Хонконгийн тэмцээнд Монгол Улсынхаа нэрийн өмнөөс барилдаж, хүрэл медаль хүртсэн нь мөн уг тэмцээний онцлог байлаа. Ази тивийн аварга, Японы шилдэг залуу жүдочдын нэг Кайхан Такаги төрсөн нутаг Австралийнхаа нэрийн өмнөөс барилдаж түрүүлсэн нь бас нэг онцлог болсон юм.

Дээр өгүүлсэн бөхчүүдээс гадна эрэгтэйчүүдийн 90 кг-д Б.Бандихүү мөнгө, 73 кг-ын жинд Х.Наранхүү хүрэл медаль хүртжээ. Энэ амжилтаараа манайх 28 орноос БНХАУ, Япон, БНСУ-ын дараа дөрөвдүгээрт оржээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment