-11o
Улаанбаатар хот
mobile menu

Харүмафүжид зодуулсан гэх Таканоива А.Баасандорж залуу бөхийг зоджээ

2018-12-06 13:54:16

Өнгөрсөн жил ёкозуна Харумафүжид зодуулсан гэж шуугиан тарьсан Таканоива буюу сумоч Адъяагийн Баасандорж өөрийн дэвжээний залуу бөх болох туслахаа зодсон талаарх мэдээлэл Японы Сумо бөхийн холбооноос мэдээлжээ. Тэрбээр орон нутагт болж буй тэмцээний үеэр байрлаж байсан зочид буудалдаа өөрийн туслахыг ямар нэгэн зүйл авчрахаа мартсанд нь буруутган нүүрэнд нь цохисон байна. Японы Сумо бөхийн холбооны Олон нийттэй харилцах албаны мэдээлж буйгаар туслах бөх хүнд бэртээгүй ч гэлээ нүүрэндээ 4-5 удаа цохиулсан тул хавдаж, хөхөрсөн гэжээ. Таканоива өөрийн бурууг хүлээж, уучлалт гуйсан бөгөөд түүнийг Фүкүокад болох өвлийн тойргийн тэмцээнээс хасчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх оновчтой аргыг та юу гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 246