-12o
Улаанбаатар хот
mobile menu

ОРОСУУД долоон жилийн дараа дэлхийн цомын тэмцээнийг хүлээн авна

2018-12-20 17:00:00

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW) 2019 оны эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнийг зохион байгуулах эрхийг албан ёсоор өгчээ. Оросууд ирэх жилийн Дэлхийн цомын тэмцээнийг гуравдугаар сарын 15-18-нд Якутад зохион байгуулахаар болоод байна. Дэлхийн цомд өмнөх жилийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эхний найман байр эзэлсэн улс оролцдог уламжлалтай. Будапештийн ДАШТ-д эрчүүдийн ангилалд ОХУ, АНУ, Гүрж, Куба, Япон, Иран, Монгол, Турк эхний найман байрыг эзэлсэн билээ. Гэхдээ зохион байгуулагч орон ирэх жилийн тэмцээнд таван баг оролцуулна гэж шийджээ. Оросууд хамгийн сүүлд долоон жилийн өмнө эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээнийг эх орондоо хүлээж авсан бөгөөд 2007 онд Красноярск, 2008 онд Владикавказ, 2010 онд Москва, 2011 онд Каспийск хотод тус тус зохион байгуулагдаж байв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment