-7o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын тамирчид Дакар раллид уралдахад бэлэн

2018-12-24 15:14:38

XXXXI удаагийн раллид 40 гаруй орны 534 тамирчин, 334 техник хэрэгсэлтэй оролцохоор техникийн үзлэгт хамрагдаж, хувийн дугааруудаа авчээ. Манай улсаас автомашины SxS болон мотоциклийн ангилалд гурван тамирчин уралдана. SxS ангилалд оролцох авто спортын олон улсын хэмжээний мастер Ө.Бямбадэлгэр, Ө.Бямбацогт нар өнгөрсөн арваннэгдүгээр сарын 22-нд Францын Ле Хавред уралдах машинаа өөрсдөө хүргэж өгөн техникийн үзлэгт хамруулж, уралдах эрхээ баталгаажуулсан юм. Манай тамирчид SxS ангилалд 413 дугаартай уралдахаар хувийн дугаараа аваад байна. Автомашины SxS ангилал гэдэг нь олны мэддэгээр дөрвөн дугуйт юм. Энэ ангилалд Монголын тамирчид анх удаа оролцох гэж байна. Харин 2013 онд мотоциклийн төрлөөр анх уралдаж 2015 он хүртэл оролцсон юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment