8o
Улаанбаатар хот
mobile menu

"ФИФА"-гийн ерөнхийлөгчид 5 хүн нэр дэвшиж байна

2016-02-27 13:40:00

Дэлхийн хөл бөмбөгийн удирдах байгууллага “ФИФА”-гийн удирдлагууд шинэ ерөнхийлөгчөө сонгох гэж байна. “ФИФА”-гийн ерөнхийлөгчид таван хүн нэр дэвшсэний хоёр нь ялах магадлал өндөр байна. Учир нь тэд дэмжлэг авах тохиролцоо хийсэн гэж мэдээлжээ.

Тэдний нэг нь Азийн хөл бөмбөгийн холбооны тэргүүн Бахрейны Шейх Салман бин Ибрагим Аль Халифа юм. Зарим хэвлэлд мэдээлснээр, “ФИФА”-гийн ерөнхийлөгчийн сонгуульд дэмжлэг авах тухай санамж бичгийг Салман 56 гишүүнтэй Африкийн холбоотой байгуулсан байна.

Харин нөгөө нэр дэвшигч нь “УЕФА”-гийн ерөнхий нарийн бичгийн дарга, Швейцарийн иргэн Жанни Инфантино бөгөөд тэрбээр хөл бөмбөгтэй холбоотой үйл ажиллагаанд оролцох эрхээ зургаан жилээр хасуулсан, “УЕФА”-гийн ерөнхийлөгч Мишель Платинигийн баруун гар ажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл