8o
Улаанбаатар хот
mobile menu

Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 110 мянган иргэн байна

2015-11-21 14:11:00

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн гишүүдийн 93,9 хувьтай дэмжсэнээр төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ.

Тус хуулийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах чиглэлд олон улсын баримталж байгаа зохицуулалтыг тусгаж, тэдний өмнө тулгардаг бэрхшээлийг хөнгөвчилхөд чиглэсэн байна.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 110 мянган иргэн байна. Тэдний 20 хувь нь хөдөлмөр эрхэлдэг бол 80 хувь хөдөлмөр эрхлэх боломжгүй. Эдгээрээс  60 хувь нь эрэгтэй бол 40 хувь нь эмэгтэй. Хэдэн хувь нь сургууль, цэцэрлэгт хамрагдах боломжгүй байна вэ? Жил бүрийн улсын төсөвт 7.3 тэрбум төгрөгийн зардлыг суулгаж өгснөөр хэчнээн хүний ажлын байрыг шийдвэрлэж чадах вэ? асуудлыг шийдвэрлэж чадах санхүүжилт мөн үү? Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө тодорхой ажил зохион байгуулдаг төрийн бус байгууллагыг урамшуулах заалт төсөлд туссан уу?

Сайд С.Эрдэнэ “7.3 тэрбум төгрөг бол шаардлагатай тооцоо. Хөрөнгө оруулалт, урсгал зардлыг санхүүжүүлэх тооцоо гараагүй. Энийг хийхийн тулд бизнес сургалт судалгааны төвийг байгуулах шаардлага байгаа. Тэгж байж хэрэгцээ шаардлагаа тодорхойлно. Орон нутагт зориулсан сургууль, цэцэрлэг барих, ажлын байр бий болгох чиглэлээр ажил эхлээгүй. Орон сууц,  нийгмийн хангамжийн хувьд бололцоотой нь 10 хувь, боломжгүй нь 90 хувь. Нийгмийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжийг урамшуулах талаар заалт ороогүй. Судалгаа хийх ёстой. Яг ямар урмшуулал хүртээвэл үр дүнтэй байх вэ? Татварын юм уу? төрийн байгууллагад ямар төрлийн урамшуулал олгох юм бэ? гэдгийг судалгаатай оруулж ирэх ёстой гээд оруулаагүй. Гэвч энэ тал дээр анхаарч байгаа” гэв. Ямартай ч манай улс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ эрхийг хамгаалах олон улсын баримтлаж байгаа зохицуулалтыг эх орондоо нутагшуулахаар боллоо.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл