8o
Улаанбаатар хот
mobile menu

МИНДИАШВИЛИГИЙН нэрэмжит тэмцээнд манай улсаас 70 гаруй бөх зодоглоно

2019-01-14 11:20:00

Олимп, дэлхийн аварга нэрт бөх Иван Ярыгин, Бувайсар Сайтиев, Адам Сайтиев, Виктор Алексеев, Ахмед Атавов тэргүүтэй олон шилдэг хүчтэнүүдийн анхны багш, ОХУ-ын нэрт дасгалжуулагч Дмитрий Миндиашвилигийн нэрэмжит ОУТ энэ сарын 18-20-нд Красноярск хотод болно. ОХУ-ын чөлөөт бөхийн холбоо үнээс долоо хоногийн дараа болох Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-д тус тэмцээнд түрүүлсэн бөхчүүдийг оруулцахаар шийдвэрлээд байгаа юм. Тиймээс түүний нэрэмжит тэмцээн гал гарсан барилдаанаар дүүрэн болох нь. Манай улсаас гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан удирдлага дор гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ Т.Түвшинтулга, Д.Хүдэрбулга, О.Үйтүмэн, Ө.Батзул, Б.Нэмэхбаяр, Б.Батмагнай, Н.Лхамгармаа, Г.Шижир (Идэрхүү), Г.Отгонбаатар, Б.Хаш-Эрдэнэ, Н.Насанбуян, Э.Тэмүүлэн, Б.Бямбадорж, Г.Ганхуяг тэргүүтэй 70 гаруй бөхчүүд зодоглох юм. ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран энэ жилээс 70 кг-д, “Будапешт-2018” ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга 57 кг-ын жинд барилдахаар болоод байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment