8o
Улаанбаатар хот
mobile menu

"РИО -2016" олимпийн наадмын багийг хэн ахлах вэ?

2016-03-01 08:33:00

Зуны XXXI дэх олимпийн наадам Бразилын Рио де Жанейро хотноо ирэх 8 дугаар сарын 05-21-ний өдрүүдэд болно. Тэгвэл тус наадамд оролцох Монгол Улсын шигшээ багийн ахлагч болон ахлагчийн орлогч тодорлоо. Монголын Үндэсний олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн хурлын шийдвэрээр Үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч, Ардын эмч, анагаах ухааны доктор, профессор Ж.Хатанбаатарыг "РИО -2016" олимпийн наадмын багийн ахлагчаар мөн МҮОХ-ны ерөнхийлөгчийн шийдвэрээр "Москва-1980" олимпийн мөнгөн медальт, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Ардын багш, Гавьяат тамирчин Ц.Дамдиныг багийн ахлагчийн орлогчоор тус тус томилсон байна.

Одоогоор манай баг тамирчдаас "РИО-2016" олимпийн наадмын эрхийг чөлөөт бөх, буудлага, хөнгөнатлетик, байт харваа зэрэг төрлүүдэд аваад байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
амар
Монголын нийт тамирчид та бүхэнд болон багийн нийт бүрэлдэхүүнд XXXI дэх олимпийн наадам Бразилын Рио де Жанейрогоос 2008 оны амжилтыг давтан ард түмэнээ баясгахыг хүсье
2016/03/01 103.17.108.42