8o
Улаанбаатар хот
mobile menu

Болгарын оны шилдэг тамирчнаар Тайбе Юсейн тодорлоо

2019-01-23 10:06:31

2018 оны Болгарын оны шилдэг тамирчин тодруулах шагнал гардуулах ёслолын ажиллагаа Софи хотын “Rainbow Plaza” зочид буудалд боллоо. Өнгөрсөн жилийн шилдэг тамирчнаар Будапештийн ДАШТ болон Каспийскийн ЕАШТ-ий алтан медальт Тайбе Юсейн тодорч, 50 мянган левовоор (ойролцоогоор 30 мянган ам.доллар) шагнуулав. Түүний дасгалжуулагч Петр Касабовыг 50 мянган левовоор урамшуулжээ. 
Өдгөө 28 настай Юсейн 1958 оноос эхтэй Болгарын оны шилдэг тамирчнаар тодорсон чөлөөт бөхийн тав дахь тамирчин болж байна. Түүнээс өмнө нь Еню Вылчев 1962, Продан Гарджев 1963, Валентин Йорданов 1989, Станка Златева 2007, 2010, 2011 онд тодорч байв. Түүнчлэн шилдэг залуу тамирчнаар өнгөрсөн жилийн дэлхийн дэд аварга, 23 хүртлэх насны дэлхийн аварга Биляна Дудова тодорч 10 мянган левовоор шагнуулжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл