8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Батцэцэг, С.Цэрэнчимэд, Э.Даваанасан нар Алтан медалийн төлөө барилдана

2019-01-26 11:08:20

Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн ОХУ-ын Красноярск хотод хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдлаа. Өчигдөр эрэгтэйчүүдийн 65, 79, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 68 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан боллоо. Манай улсаас эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд ДАШТ-ий алт, мөнгөн медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, 68 кг-ын жинд “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ий хошой алт, нэг мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин С.Батцэцэг, өсвөр үеийн Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, спортын мастер Э.Даваанасан нар алтан медалийн төлөө барилдахаар шалгарав.


Түүнчлэн эрэгтэйчүүдийн 65 кг-д өсвөр үеийн Азийн аварга, “Арслан” клуб, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Т.Тулга, эмэгтэйчүүдийн 53 кг-д “Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Э.Сумъяа, 57 кг-д 2017 оны өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Баянхонгор аймгийн тамирчин, спортын мастер Б.Хонгорзул, 68 кг-д залуучуудын дэлхийн дэд аварга “Хасу-Мегастарс” клубийн тамирчин ОУХМ Э.Дэлгэрмаа хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болсон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл