Н.Төгсцогт мэргэжлийн боксын рингэнд хөл тавьснаасаа хойш дөрвөн жилийн дараа IBO буюу Олон улсын боксын холбооны алтан бүсийн төлөө энэ сарын 27-нд буюу ням гарагийн өглөө тулалдана. Мэргэжлийн боксын рингэнд одоогоос гурван жилийн өмнө гарч, 10 тулаанд ялагдал амсаагүй байгаа Н.Төгсцогт энэ удаа Клаудио Марреротой тулалдана. Нью-Йоркийн Брүүклин хотноо болох уг тулаанд ялсан боксчин "International Boxing Organization" буюу IBO-н хөнгөн жингийн аваргын бүс зүүх юм.
Н.Төгсцогт 27-нд хөнгөн жингийн аваргын төлөө өрсөлдөнө
2019-01-26 12:30:00