- Жинсийг хийдэг материалыг “деним” гэнэ.
- Жинсийг буддаг сонгодог будгийн “индиго” гэнэ.
- Жинс нь итали хэлний “женова” гэх үгнээс гаралтай.
- Хамгийн анх XVI зуун Италийн Генуягаас Их британид нэгэн бат бөх материал /деним/ орж ирснээр түүгээр өмд хийж эхэлжээ. Анх хийсэн өмдөө Европчууд “жейн” мөн “жин” хэмээн нэрлэдэг байжээ.
- Дэлхийн II дайны үед жинс нь жинхэнэ моодонд орж эхэлсэн. Зарж борлуулахаас илүүтэй цэргийн зориулалттай олон төрлийн хувцас хийж эхэлжээ.
- 1950-иад оны сүүлээр Жон Озборн жинсэн өмдний “битник” хэмээх загварыг гаргасан даруйдаа залуусыг байлдан дагуулах болсон. Гэхдээ сургууль болон албан газар “битник”-ийг өмсөх хориотой байжээ.
- ЗХУ-д 1958 онд болсон Олон улсын залуучуудын Их наадмын үеэр анх жинс орж иржээ.
- 1970-аад онд хиппичүүд өөрсдийн эрх чөлөөг тунхаглан жинсээр далбаа хийдэг болжээ.
- 1960-аад онд Луи Ферро жинсэн хувцсыг дэлхийн загварын чиг хандлагад нөлөөлөхөөр болгосноос хойш дэлхийд зартай Александp Маккуин, Каpл Лагеpфельд, Жан-Поль Готье нарын бүтээлд жинс томоохон байр суурь эзэлж эхэлжээ.
Жийнстэй холбоотой түүхээс…
2016-03-01 16:58:00