-7o
Улаанбаатар хот
mobile menu

ДАШТ-ий хүрэл медальт Ц.Намуунцэцэг Б.Чимгээ, Н.Анударь, Ч.Отгонтуяа, Н.Азжаргал нарыг туршлага заан ялж түрүүллээ

2019-02-14 13:30:00

23 хүртэлх насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн гуравдугаар сарын 23-26-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Тус тэмцээнд оролцох Монгол Улсын баг тамирчдыг сонгох “Сорил” тэмцээн  (II.12) “Буянт-Ухаа” спортын ордонд боллоо. Тэмцээнд нийт 20 байгууллагын 186 тамирчин эрэгтэй, эмэгтэйчүүдийн тус бүр 10 жинд өрсөлдөв. Азийн АШТ-ий мөнгөн медальт, өсвөр үеийн Азийн аварга З.Занабазар, өсвөр үеийн Азийн аварга Т.Тулга, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Г.Ганхуяг, Ц.Намуунцэцэг, залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Э.Дэлгэрмаа, Б.Халиунаа, хүрэл медальт Н.Насанбуян, Э.Тэмүүлэн, Б.Болор-Эрдэнэ, Б.Энхцэцэг, залуучуудын олимпийн наадмын медальт Б.Дөлгөөн, өсвөр үеийн ДАШТ-ий медальт З.Сумъяабазар, Б.Хонгорзул, Д.Отгонжаргал, Б.Эрдэнэсувд, залуучуудын Азийн аварга Б.Цэцэгбаяр, өсвөр үеийн Азийн аварга Ө.Пүрэвсүрэн, залуучууд, өсвөр үеийн Азийн АШТ-ий медальт Б.Лхагвагэрэл, Ц.Цогбадрах, Т.Мөнгөншагай, Э.Бямбадорж, Х.Болортуяа, Э.Даваанасан, Н.Анударь, Б.Чимгээ тэргүүтэй Монголын чөлөөт бөхийн залгамж халаа болсон залуу хүчтэнүүд хүч үзсэн юм. Жин тус бүрт аваргалсан тамирчин ирэх сард нутгийн дэвжээн дээрээ Азийн хүчтэнүүдтэй өрсөлдөх эрхээ авах байв. Эрчүүдийн тэр тусмаа хөнгөн жингүүдэд гал гарсан олон барилдаан боллоо. 57 кг-ын жинд өнгөрсөн жилийн УАШТ-ий мөнгөн медальт, спортын мастер Ц.Чинзориг доод жиндээ хүч үзэж, өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга ОУХМ З.Занабазар, өсвөр үе, залуучуудын Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Ариунболд, залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт Б.Түмэнцогт нарын шилдгүүдийг ялж аваргалсан юм. Энэ жинд өсвөр үе, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт Н.Насанбуян хоёрдугаар тойрогт З.Занабазарт 3:8-аар ялагдав. Өнгөрсөн жилийн насанд хүрэгчдийн 57 кг-ын жингийн аварга ОУХМ Ц.Цогбадрах дээд жиндээ буюу 61 кг-д, өсвөр үеийн Азийн аварга ОУХМ Т.Тулга 65 кг-д, залуучуудын ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Э.Тэмүүлэн 70 кг-д, залуучуудын Азийн АШТ-ий мөнгөн медальт ОУХМ М.Лхагвагэрэл 125 кг-д бүх өрсөлдөгчөө цэвэр ялж аварга болцгоов. Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд өнгөрсөн жилийн “U-23”-ын ДАШТ-ий хүрэл медальт Ц.Намуунцэцэг Б.Чимгээ, Н.Анударь, Ч.Отгонтуяа, Н.Азжаргал нарыг туршлага заан ялж түрүүллээ.

Эрэгтэйчүүдийн жин тус бүрт мөнгөн медаль хүртсэн тамирчид Улаанбаатарт болох Азийн АШТ-д сонгомол бөхийн төрөлд хүч үзэх боломжтой юм. 
МЧБХ-ны шүүгчдийн зөвлөлийн дарга Ц.Цэрэнхүү, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр, А.Батмөнх нар Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны олон улсын гуравдугаар зэргийн шүүгчийн болзол хангасан Б.Энхжин, Б.Жаргалсайхан, Х.Магвандорж, М.Бямбаноров, М.Энхмөнх нар шүүгчийн үнэмлэхийг нь тэмцээний үеэр гардуулан өглөө.

ТЭМЦЭЭНИЙ ДҮН: 
Эрэгтэйчүүдийн 57 кг: 1. Ц.Чинзориг (Хангай хайрхан) 2. Б.Түмэнцогт 3. П.Дашцэрэн (хоёул Хасу-Мегастарс), М.Даваабанди (Алдар)
61 кг: 1. Ц.Цогбадрах (Алдар) 2. А.Мөнх-Эрдэнэ (Хасу-Мегастарс) 3. Б.Ууганбаяр (Баянхонгор), Ганбаяр (Женко)
65 кг: 1. Т.Тулга (Хүч) 2. Г.Ханбүргэд (Алдар) 3. Г.Чойгажид (Женко), Ч.Жамсранжав (Приус центр)
70 кг: 1. Э.Тэмүүлэн (Хасу-Мегастарс) 2. Э.Бямбадорж (Баянхонгор) 3. А.Дөлгөөн (Хасу-Мегастарс), З.Мөнхтулга (Женко)
74 кг: 1. Б.Отгонбаяр (Хангай хүчтэн) 2. З.Сумъяабазар (Хангарьд) 3. Б.Батрагчаа (Алдар), Д.Батзул (Хасу-Мегастарс)
79 кг: 1. Б.Цэрэндаш (Орхон, Ирээдүйн одод) 2. Ц.Дамдинсүрэн () 3. Б.Өлзиймөнх (Орхон, Ирээдүйн одод), М.Түмэнхүслэн (Алдар)
86 кг: 1. Г.Ганхуяг (Аваргууд) 2. Э.Батмагнай (Баянхонгор) 3. Ч.Чойжамц ()
92 кг: 1. М.Цогтгэрэл (Орхон, Ирээдүйн одод) 2. Б.Билгүүн (Хасу-Мегастарс) 3. Г.Ган-Очир (хоёул Хасу-Мегастарс), Ч.Алтангэрэл (Хилчин)
97 кг: 1. Т.Мөнгөншагай (Харгант цамхаг) 2. Л.Одбаяр (Хангай хүчтэн) 3. Б.Энх-Оргил (Хасу-Мегастарс), Ц.Нямсүрэн (Алдар)
125 кг: 1. М.Лхагвагэрэл (Аварга) 2. С.Ган-Эрдэнэ () 3. Б.Ганзолбоо, Д.Эрдэнэтулга (бүгд Хангай хүчтэн)
Эмэгтэйчүүдийн 50 кг: 1. Ц.Намуунцэцэг (Хасу-Мегастарс) 2. Б.Чимгээ (Хангарьд) 3. Ч.Отгонтуяа (Алдар), Д.Отгонжаргал (Женко)
53 кг: 1. Б.Халиунаа (Аврагч) 2. Б.Хулан (Хангай хайрхан) 3. М.Пүрэвтунгалаг (Баянхонгор)
55 кг: 1. Б.Болортуяа (Женко) 2. Б.Болор-Эрдэнэ (Алдар) 3. Б.Арвин (Хангай хайрхан)
57 кг: 1. Б.Хонгорзул (Баянхонгор) 2. Б.Дөлгөөн (Налайх) 3. Н.Наранцацрал (Алдар)
59 кг: 1. П.Отгонбаяр (Женко) 2. Б.Энхтүвшин (Хилчин) 3. Б.Лхам (Баянхонгор)
62 кг: 1. Ө.Пүрэвсүрэн (Баянхонгор) 2. Д.Түмэнхүслэн (Женко) 3. Б.Майцэцэг (Алдар)
65 кг: 1. Х.Болортуяа (Аврагч) 2. Г.Оюун-Эрдэнэ (Хангарьд) 3. З.Отгондулам (Налайх)
68 кг: 1. Э.Дэлгэрмаа 2. Б.Нандин-Эрдэнэ (хоёул Хасу-Мегастарс) 3. Э.Даваанасан (Алдар)
72 кг: 1. Д.Цогзолмаа (Говийн бөх) 2. Ц.Хулан (Сэлэнгэ) 3. Г.Ундраа (Женко)
76 кг: 1. Н.Загардулам (Хангай хайрхан) 2. Г.Ариунжаргал (Алдар) 3. Г.Оюунбагана (Мандал оюут)

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment