8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Бат-Эрдэнэ ДМИТРИЕВИЙН ОУТ-ий шигшээд шалгарлаа

2019-03-10 12:06:18

Олимп, дэлхийн аварга ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч Роман Дмитриев агсны нэрэмжит чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн залуучуудын ОУТ өнөөдөр ОХУ-ын Сахагийн “Триумф” спортын ордонд эхэллээ. Эхний өдөр 57, 65, 74, 86, 97 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болов. 74 кг-д залуучуудын ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт, Орхон аймгийн "Ирээдүйн одод" сургуулийн тамирчин ОУХМ Б.Бат-Эрдэнэ алтан медалийн төлөө барилдахаар боллоо. 
86 кг-д Баянхонгор аймгийн тамирчин Э.Батмагнай хүрэл медалийн төлөө, 65 кг-д "Хасу- Мегастарс" клубийн тамирчин О.Сүлдхүү дагаж барилдана. Дагах болон медалийн төлөөх барилдаан маргааш болох юм. Түүнчлэн хоёр дахь өдөр 61, 70, 79, 92, 125 кг- ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаанууд болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл