26o
Улаанбаатар хот
mobile menu

“Хүч” спорт хорооны тамирчин Т.Тулга Ази тивийн аварга боллоо

2019-03-26 10:24:53

U23 насны Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 21-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан юм. Тэмцээнд Монгол, Иран, БНХАУ, Казахстан, Кыргызстан, Сингапур, Тажикистан, Туркменистан, Тайвань, Йемень, Энэтхэг гэсэн 11 орны тамирчин 30 жинд өрсөлдөв.

Манай чөлөөт бөхийн тамирчид долоон алтан медаль хүртэж багийн дүнгээр тэргүүлэв.

Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны тамирчин Т.Тулга 2019 оны чөлөөт бөхийн U23 насны Ази тивийн аварга болжээ. Тэрбээр 2009 оноос эхлэн “Арслан” клубээс их спортын гараагаа эхлэн тогтмол амжилт гаргасаар ирсэн юм.

Тухайлбал 2013-2015 оны өсвөр үеийн улсын аваргын хошой алт, хүрэл медаль, 2015-2018 оны Залуучуудын улсын аварга хошой алт, мөнгө, хүрэл медаль, 2016 оны Роман Дмиетривийн нэрэмжит залуучуудын олон улсын тэмцээний алт, хүрэл медаль, 2016 оны Коркины нэрэмжит насанд хүрэгчдийн гранпри тэмцээний хүрэл медаль, 2016, 2017 онд Борис Будаеве нэрэмжит олон улсын тэмцээнд алт, мөнгөн медаль,  2018 онд Тахтын кап олон улсын тэмцээнд алтан медаль, 2018 онд Испани гранпри тэмцээнд хүрэл медаль, Дмитрий Коркины нэрэмжит Олон улсын тэмцээнд мөнгөн медаль тус тус хүртсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
СОШИАЛ МЕДИА-аар олон нийтэд хүрч байгаа мэдээллийг та хэр бодьтой гэж боддог вэ?

Нийт санал өгсөн: 321